Япон улсын алдартай дүр, охидын хайртай тоглоомуудын нэг болох Hello Kitty анх 1974 онд бүтээгдэж байсан бөгөөд энэ жил түүний 50 жилийн ой нь тохиож байна. “Hello Kitty”-г бүтээсэн Sanrio компаниас түүнийг муур биш, хүн байсан гэдгийг мэдээллээ. Худалдаанд гарснаас нь хойш түүнийг муур гэж бодож явсан хүмүүс уг мэдэгдэлд ихээхэн цочирдсон байна.
Sanrio-ийн маркетинг, брэндийн менежмент хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Жилл Кох “NBC Today" нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Тэрээр "Hello Kitty бол үнэндээ Лондон хотын захад төрж өссөн Кук Кити гэх бяцхан охин. Тэр ээж аавтай, Мимми хэмээх ихэр эгчтэй. Жигнэмэг хийж, шинэ зүйл хийх, найз нөхөдтэй болох дуртай. Тэр үнэхээр муур биш хүний охин.
Түүний бие гурван алимтай тэнцэх хэмжээний жинтэй, таван алим давхарласан мэт өндөртэй. Бас Даниел гэх найз залуутай. Мөн өөрийн гэсэн Charmmy Kitty нэртэй мууртай” гэжээ.
Эдгээр шинж тэмдгүүдийг харвал түүнийг муур биш үнэхээр хүний охин байсныг илтгэнэ. Түүний гадаад дүр төрх мууртай адил байсан тул бараг бүх хүмүүс түүнийг муур гэж боддог байсныг Жилл Кох энэ үгсээрээ эргэлзүүллээ.
Hello Kitty анх бүтээгдэхдээ зургаан өөр дүртэй байсан ба жижиг түрийвч дээр зураг нь хэвлэгдэн гардаг байв. Гэтэл цагаан өнгийн, мууртай төстэй Hello Kitty бусад дүрүүдээсээ илүү борлуулалттай байсан тул компани үүнийг цааш нь хөгжүүлэхээр шийдэн “Hello Kitty” гэх албан ёсны нэршлийг өгсөн гэдэг. Одоо жилийн таван тэрбум долларын жижиглэнгийн борлуулалттай бөгөөд дэлхийн хамгийн алдартай брэнд болж чаджээ.
Эх сурвалж: CBR, ARN news
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх