BLACKPINK 8 дахь жилийн ойдоо зориулан шүтэн бишрэгчдийн гарын үсэг зурах арга хэмжээ зохион байгуулна


Т.Онон | YOLO.MN
2024-07-22

Долоодугаар сарын 19-нд BLACKPINK  8-р сарын 8-нд шүтэн бишрэгчидтэй холбоотой үйл ажиллагаа зохион байгуулна гэдгээ зарласан.

Уг мэдэгдэлд "BLACKPINK-тэй холбогдох фен захидал, зураг, зураг эсвэл нандин дурсамжынхаа тухай түүхээр BLACKPINK-д хайртайгаа хамгийн сайн илэрхийлсэн 88 оролцогч  фенүүдийн гарын үсэг зурах арга хэмжээ”-нд уригдах болно гэжээ.

Оролцохын тулд шүтэн бишрэгчид нь # OUR_AREA_WITH_BLINK hashtag ашиглан Weverse дээр BLACKPINK-д хайртайгаа илэрхийлсэн нийтлэлээ хуваалцах шаардлагатай. Энэхүү hashtag бүхий нийтлэлүүд дээр дэмжсэн сэтгэгдэл үлдээх нь сонгогдох боломжийг нэмэгдүүлнэ. Хүн бүр зөвхөн нэг нийтлэл оруулах боломжтой юм байна.

BLACKPINK наймдугаар сарын 31-нд найман жилийн ойгоо тохиолдуулан “BLACKPINK WORLD TOUR [BORN PINK] IN CINEMAS” концертын киногоо үзэгчдийн хүртээл болгоно. Тэдний “BORN PINK” дэлхийн аялал ба амьд тоглолтыг багтаасан тус кино нь 110 гаруй оронд нээлтээ хийх бөгөөд охидын хамтлагийн хамгийн олон үзэгчтэй концертын кино болно.

#BLACKPINK #anniversary