Эрдэмтэд анх удаа сарны гадаргаас агуй илрүүлсэн байна. Одоогоор агуйг 100 метр гүн гэж тооцоолж байгаа аж.
Тус агуйг саран дээр судалгаа хийхээр очих судлаач, эрдэмтэд, сансрын нисгэгчдийг байрлуулах судалгааны бааз байгуулахад нэн тохиромжтой газар гэж үзэж байна.
Эрдэмтэд саран дээр олон зуун өөр агуй байх магадлалтай гэсэн бөгөөд энэ удаад илрүүлсэн нь ердөө тэдгээр олон агуйны нэг гэв.
Улс орнууд сансрын нисгэгчдээ саран дээр байнга байрлуулахын төлөө уралдаж байгаа ч тэднийг цацраг туяа, цаг уурын хүнд нөхцөл байдал, температур зэргээс хэрхэн хамгаалах нь асуулт байсаар ирсэн.
Харин шинээр илрүүлсэн агуй нь бааз байгуулж, сансрын нисгэгчдийг тэнд байрлуулахад тохиромжтой гэж үзэж байгаа аж.
Эрдэмтэд 50 орчим жилийн өмнө анх саран дээр агуй байх магадлалтай баримтуудыг илрүүлж байв.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх