"Парис-2024" олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөх 32 ТАМИРЧИН


А.Номин | YOLO.MN
2024-07-19

"Парис-2024" зуны олимпын наадам энэ сарын 26-наас буюу ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Монгол Улсыг төлөөлөн олимпын наадмын есөн төрөлд өрсөлдөх 32 тамирчныг танилцуулж байна.

33 дахь удаагийн зуны олимп энэ сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

ЖҮДО

Амарсайханы АДЪЯАСҮРЭН Төрөл: Жүдо Амжилт: "Ханжоу-2022" Азийн наадмын хүрэл, Азийн аваргын мөнгөн медальт

Бавуудоржийн БААСАНХҮҮ Төрөл: Жүдо Амжилт: 2024 оны АНЭУ-ын Абу Даби хотноо болсон ДАШТ-ий алт, Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга

Батзаяагийн ЭРДЭНЭБАЯР Төрөл: Жүдо Амжилт: Улаанбаатар их дуулгын хүрэл медальт

Батхуягийн ГОНЧИГСҮРЭН Төрөл: Жүдо Амжилт: ”Ханжоу-2022” Азийн наадмын мөнгө, Ази тивийн хошой хүрэл, Их-Дуулга тэмцээний аварга

Ёндонпэрэнлэйн БАСХҮҮ Төрөл: Жүдо Амжилт: “Будапешт-2021”, “Доха-2023” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга

Одхүүгийн ЦЭЦЭНЦЭНГЭЛ Төрөл: Жүдо Амжилт: "Парис-2022" жүдо бөхийн 2022 оны анхны Их дуулгын алтан медальт

Отгонбаярын ХҮСЛЭН Төрөл: Жүдо Амжилт: Ази тивийн хүрэл медальт

Энхтайваны АРИУНБОЛД Төрөл: Жүдо Амжилт: “Ташкент-2022”- ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хошой хүрэл медаль

БАЙТ ХАРВАА


ХӨНГӨН АТЛЕТИК

УСАНД СЭЛЭЛТ

Батбаярын ЭНХТАМИР Төрөл: Усанд сэлэлт Амжилт: Олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль

Батбаярын ЭНХХҮСЛЭН Төрөл: Усанд сэлэлт Амжилт: Насанд хүрэгчдийн УАШТ-ний 30 алт, 4 мөнгөн медальт

ДУГУЙН СПОРТ

Батсайханы ТЭГШБАЯР Төрөл: Дугуйн спорт Амжилт: Залуучуудын ДАШТ-ий алт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт

Сайнбаярын ЖАМБАЛЖАМЦ Төрөл: Дугуйн спорт Амжилт: Ази тивийн хошой мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, UCI тэмцээнээс 55 удаа шагнал хүртсэн

ЧӨЛӨӨТ БӨХ

Энхсайханы ДЭЛГЭРМАА Төрөл: Чөлөөт бөх Амжилт: ДАШТ-ий мөнгө, "Ханжоу-2022" Азийн наадмын хүрэл, Ази тивийн мөнгө, хошой хүрэл медальт

Бямбасүрэнгийн БАТ-ЭРДЭНЭ Төрөл: Чөлөөт бөх Амжилт: Залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ

Энх-Амарын ДАВААНАСАН Төрөл: Чөлөөт бөх Амжилт: “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн хошой хүрэл медаль

Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ Төрөл: Чөлөөт бөх Амжилт: ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга

Пүрэвдоржийн ОРХОН Төрөл: Чөлөөт бөх Амжилт: 2017 оны Дэлхийн аварга, Ази тивийн аварга

Батхуягийн ХУЛАН Төрөл: Чөлөөт бөх Амжилт: “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медаль, Азийн аваргын мөнгөн медаль

Төмөр-Очирын ТУЛГА Төрөл: Чөлөөт бөх Амжилт: “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022”Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт

Долгоржавын ОТГОНЖАРГАЛ Төрөл: Чөлөөт бөх Амжилт: “Oslo-2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медаль

БОКС

Мөнгөнцэцэгийн ЭНХЖАРГАЛ Төрөл: Бокс Амжилт: Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга

Оюунцэцэгийн ЕСҮГЭН Төрөл: Бокс Амжилт: “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ Төрөл: Хүндийн өргөлт Амжилт: ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медаль, “Токио-2020” олимпын наадмын 4 дүгээр байр

БУУДЛАГА

Энхтайвны ДАВААХҮҮ Төрөл: Буудлага Амжилт: "Токио-2020" олимпын 12 дугаар байр, ДАШТ-ий хүрэл, Азийн аваргын хүрэл медальт

Оюунбатын ЕСҮГЭН Төрөл: Буудлага Амжилт: "Токио-2020" олимпын наадам, ДАШТ-ий 7 дугаар байр, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, "Ханжоу-2022" Азийн наадмын багийн хүрэл медальт

Нянтайн БАЯРАА Төрөл: Буудлага Амжилт: "Лондон-2012" олимпын наадам, ДАШТ-ий 5, 8 дугаар байр, Зүүн Азийн наадмын хүрэл, Азийн аваргын 5 дугаар байр

#Парис-2024 #32 тамирчин # олимпын наадам