2024 онд Монгол улсад болох олон улсын тэмцээн уралдаанууд


YOLO.mn | YOLO.MN
2024-07-19

Энэ жил тив, дэлхийн чанартай найман уралдаан тэмцээнийг Монгол улсад зохион байгуулна.

Он гарсаар мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.

Харин энэ оны

  • долдугаар сарын 22-28-нд чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн,
  • наймдугаар сарын 6-11-нд Олон улсын хүүхдийн X наадам,
  • есдүгээр сарын 16-28-нд снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
  • есдүгээр сарын 13-15-нд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,
  • есдүгээр сард кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Өнгөрсөн онд пауэрлифтинг, жюү жицү, хоккей, гимнастик, модон барилдаан, ширээний теннис, жүдо бөхийн олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагдсан юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

#мэдээ #спорт