Дэвид Добрик гэж хэн бэ?


Т.Онон | YOLO.MN
2024-07-17

1. Дэвид Добрик гэж хэн бэ? Тэр YouTube дээрх хамгийн алдартай хүмүүсийн нэг юм. Vine-ээрээ интернэтэд алдаршсан тэрээр удалгүй YouTube руу шилжиж, Vlog Squad-ийн гишүүн болжээ. Тэр цагаас хойш тэрээр найз нөхөд, танихгүй хүмүүст олон мянган доллар, заримдаа бүр машин хүртэл бэлэглэдэг гэдгээрээ алдартай болсон.

2. Дэвид Добрик хэдэн настай вэ?

YouTube-ийн од Дэвид 26 настай. Түүний төрсөн өдөр нь 7-р сарын 23-нд бөгөөд 1996 онд төрсөн. Тэр арслангийн орд.

3. Дэвид Добрик хэр өндөр вэ?

Дэвид1.78 метр өндөр.

4. Дэвид Добрик хаанаас ирсэн бэ?

Дэвид Словакийн Кошице хотод төрсөн. Түүнийг зургаан настай байхад гэр бүл нь Иллинойс руу нүүжээ. GQ-д өгсөн ярилцлагадаа Дэвид өөрийн Словакийн иргэншил, Америкийн визгүй байгаа тухайгаа ярьсан бөгөөд энэ нь түүнд АНУ-аас гарах боломжгүй байдлыг үүсгэж байгаа: "Би эндээс гарч явбал эргээд 10 жил наашаа орж ирж чадахгүй гэж ярьжээ.

5. Дэвид Добрикийн дүү нар хэн бэ?

Дэвид гурван дүүтэй; хоёр эмэгтэй, нэг эрэгтэй. Сара (13 настай), Тоби (10 настай), Эстер (5 настай). Тэд Иллинойс мужид амьдардаг, харин Дэвид Лос-Анжелес мужид амьдардаг тул тэд түүний влог дээр бараг гардаггүй.

6. Дэвид Добрик YouTube-ээс хэр их орлого олдог вэ?

Дэвид Добрикийн YouTube-ийн орлого интернетийн хамгийн сонирхолтой сэдэв юм. Дэвид 2019 онд Men's Health сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "'adpocalypse"-ийн дараа түүний орлого сард 275,000 доллараас 2000 доллар болтлоо буурсан гэж мэдэгджээ. Зохиогчийн эрхтэй дуу болон контентыг ашигласан тул түүний видеонууд зар сурталчилгааны шаардлагыг хангахаа больсон аж.

7. 2022 онд Дэвид Добрикийн хөрөнгө хэд байсан бэ?

Алдартнуудын хөрөнгийн талаар үнэнийг мэдэхэд тун хэцүү. Гэхдээ янз бүрийн мэдээллийн хэрэгслээс харьцуулж үзэхэд Дэвидийн хөрөнгө 2022 онд ойролцоогоор 20 сая доллар байна. /Монгол төгрөгөөр 67 тэрбум 620 сая төгрөг/

SocialBlade-ийн статистик мэдээгээр түүний YouTube дэх сарын орлого 22.5-360.8 мянган фунт стерлинг /монгол төгрөгөөр 96,470,000-15,786,000,000/ орчим бололтой.

8. Дэвид Добрик Instagram-тай юу?

Тийм ээ, та Дэвидийг Instagram дээрээс @daviddobrik гээд олох боломжтой. Тэндээс бараа болон түүний найзуудын гэрэл зураг, видео зөвлөмж ба төрөл бүрийн онигоо олж үзэх болно.

9. Дэвид Добрик бэлэг өгөх мөнгөө хаанаас олдог вэ?

Дэвид тусламж хэрэгтэй байгаа найз нөхөд, танихгүй хүмүүст олон мянган доллар, мөн машин бэлэглэснээрээ YouTube дээр алдартай болсон. Дэвидийн видео бичлэгт өгдөг мөнгө, машин, электрон бараа нь түүний ивээн тэтгэгчдээс олсон мөнгө эсвэл Дэвидийн видеог бүтээхэд хамтран ажиллаж байгаа компаниудаас олсон мөнгө юм.

#Дэвид Добрик #David Dobrik