Нимгэн ороолт ашиглан загварлаг хувцаслалт бүтээх 8 арга


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-07-18

1980,1990 оны загвар эргэн ирж буйтай холбогдуулан дөрвөлжин хэлбэртэй нимгэн торгомсог ороолт тренд болоод буй. Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ нимгэн ороолт ашиглан загварлаг хувцаслалт бүтээх 8 аргаас хуваалцаж байна.

 

1. Толгойн гоёл

Хамгийн хялбар арга бол ороолтоо гурвалжин хэлбэрээр нугалж, толгой дээрээ тавин эрүүн доор уях юм.

2. Малгайн гоёл

Hailey Bieber-ийн шинэ загварыг туршаад үзээрэй.

3. Bandana стиль

Хамгийн түгээмэл аргуудын нэг bandana стиль

4. Цүнхний гоёл

Цүнхний жижиг гоёлууд эргэн ирж, эрээн торгон ороолт ашиглан цүнхээ чимэх болжээ.

5. Топ

Илүү том ороолт ашиглан түүнийгээ гурвалжилж нугалан Y2K загварын топ болгон өмсөөрэй.

6. Ороолт

“Old money” хэв маягийг бүрдүүлэхийг хүсвэл зүгээр л ороолт хэлбэрээр ашиглаарай.

7. Бүс

Ороолтоо нугалан бүс хэлбэрээр ашиглаарай.

8. Үсний тууз

Хувцаслалтад чимх гоёл нэмэх зүйл бол үсний гоёл билээ.

Эх сурвалж: teenvogue.com

#тренд #загвар