Их сургуулийн тухай шилдэг 6 К-драма


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-07-17

Сэтгэл догдлуулам хайр, том хүний амьдралд гарах асуудал гээд бүхнийг харуулдаг их сургуулийн тухай өгүүлэх зургаан К-Драма-г танилцуулж байна.

Cheese in the Trap

Жирийн айлын оюутан охин Хонг Сеол баян царайлаг Ёо Жунгид дурласнаар олон асуудалтай нүүр тулах болно.

 

Weightlifting Fairy Kim BokJoo

Энэхүү кинонд найз нөхдийн гэнэн нөхөрлөл, хайр дурлалыг хөгжилтэйгөөр харуулж өгсөн гэдгээрээ онцлогтой.

Nevertheless

Пак ЖэИн бол урлагийн чиглэлээр суралцаж буй оюутан. Бусдад үргэлж сайхан ханддаг тэрээр романтик харилцаа үүсгэхийг хүсдэггүй. Санамсаргүй байдлаар тэрээр нэг сургуульд сурдаг, анхны хайраасаа сэтгэлийн шарх авсны улмаас хайр дурлалаас үргэлж холуур байхыг хүсдэг Ёо НаБид дурлана. Тэдний харилцаа аль хүртэл үргэлжлэх бол?

My ID is Gangnam Beauty

Кан Ми Рае бол онц сурдаг, сайхан сэтгэлтэй хэдий ч гадаад төрхөөсөө болоод бүхий л амьдралынхаа турш бусдад гадуурхагдаж, дээрэлхүүлж ирсэн нэгэн. Тэрээр их сургуульд элсэх жилдээ амьдралдаа өөрчлөлт хийхийн тулд гоо сайхны хагалгаанд орж "цоо шинэхэн" Кан Ми Рае болохоор шийднэ. Түүний хүсэл биеллээ олж тэрээр хөөрхөн царайг олсон хэдий ч бүх зүйл түүний бодсон шиг сайхан байсангүй. Харин энэ үеэр түүнд их сургуулийн хамгийн царайлаг залуу гэгддэг До Кён Сок хайртай болсноор киноны үйл явдал өрнөнө.

Age of Youth

Ахлах сургуулиа төгсөөд Их сургуулийн амьдралд хөл тавихад цаанаа л нэг сэтгэл догдлом шүү. Шинэ найз нөхөд, шинэ адал явдалтай учрах ч мөн сэтгэл догдлуулам биш гэж үү? Энэхүү кинонд таван өөр төрлийн зан төрхтэй хэр нь хоорондоо яг л зохицсон охидын талаар өгүүлэх ба таван охид хамт амьдрахад ямар бэрхшээл, хөгжилтэй зүйлс тохиолддогийг тод томруунаар өгүүлжээ.

My Roommate is a Gumiho

Коллежийн оюутны амьдрал нэлээд завгүй, хэцүү өнгөрдөг билээ. Гэтэл есөн сүүлтийн домогт гумихо гэх царайлаг эр амьдралд чинь гэнэт гарч ирвэл бусад олон асуудлууд хаачих бол?

Эх сурвалж: soompi.com

#К-drama #шилдэг К-драма