АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Дональд Трампын баруун чихийг нь буудаж гэмтээсэн хэрэг гарсан билээ.
Тус арга хэмжээний үеэр Трамп тайзан дээр гарч үг хэлээд удаагүй байх үед буун дуу гарахтай зэрэгцэн тэрээр баруун чихээ барин тайзан дээр унажээ. Хэргийн үеэр нэг хүн амиа алдаж, үзэгчдийн эгнээнд байсан хоёр хүн шархадсан байна.
Трамп руу гал нээсэн этгээд амиа алдсан хэмээн тусгай албаныхан мэдээлээд байсан юм.
Тэгвэл АНУ-ын холбооны мөрдөх товчооноос Трампыг буудсан этгээд 20 настай Томас Крукс гэгч болохыг зарлалаа.
Тодруулбал, Томас Крукс нь хэргийн үеэр иргэний үнэмлэхгүй байсан тул түүнийг танихын тулд ДНХ болон царай таних технологийг ашигласан хэмээн мөрдөн байцаагчид мэдэгдэв.
BBC агентлагийн мэдээлснээр Томас Крукс нь 2022 онд "Бетел Парк" ахлах сургуулийг математик, шинжлэх ухааны чиглэлээр суралцан 500 ам.долларын шагналтайгаар амжилттай төгсжээ. Төгсөөд тэрээр гэрээсээ холгүй газарт байрлах асрамжийн газрын гал тогоонд ажилладаг байсан байна.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр тэр Бүгд найрамдах намын гишүүний бүртгэлтэй байсан аж.
Мөн тэрээр "Клэртон" Спортын клубийн буудлагын ангид нэг жил хичээллэж байсан нь батлагджээ. Дональд Трамп руу буудсан бууг түүний аав худалдаж авсан гэж үзэж байна хэмээн албаныхан мэдээлэв.
Мөн Круксын машинаас сэжигтэй төхөөрөмж олдсон бөгөөд тэсрэх бөмбөгийн мэргэжилтнүүдийг дуудаж, төхөөрөмжийг аюулгүй болгожээ.
Орон нутгийн мэдээллийн агентлаг KDKA-д түүнтэй хамт сургуульд сурч байсан залуучууд ярилцлага өгөх үедээ түүнийг ганцаардмал нэгэн байсан гэж хэлсэн бол зарим нь түүнийг "шалгалтдаа үргэлж сайн дүн авдаг", "түүхийн хичээлд их дуртай хүүхэд байсан" гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх