Дональд Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр буудуулжээ


А.Номин | YOLO.MN
2024-07-14

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуулийн сурталчилгааны арга хэмжээний үеэрээ чихэндээ буудуулсан байна.

Тодруулбал арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Трамп Пенсильвани мужид болсон сонгуулийн сурталчилгааны үеэр баруун чихэндээ буудуулсан аж.

Арга хэмжээний үеэр Трамп тайзан дээр гарч үг хэлээд удаагүй байх үед буун дуу гарахтай зэрэгцэн Трамп баруун чихээ барин тайзан дээр унажээ. 

Энэ үеэр жагсаалд оролцсон нэг хүн амиа алдаж, үзэгчдийн эгнээнд байсан хоёр хүн шархадсан байна. Түүнчлэн Трамп руу гал нээсэн этгээд амиа алдсан хэмээн тусгай албаныхан мэдээлжээ.

Буудсан этгээд хэн болох ямар зорилготой байсныг илрүүлж чадаагүй гэв. Тус үйлдлийг санаатай аллагын оролдлого хэмээн үзэж хэргийг мөрдөн шалгаж байгааг мөн мэдэгдсэн байна.

Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "АНУ-д ийм төрлийн хүчирхийлэл гарах ёсгүй. Бид нэг үндэстний хувьд үүний эсрэг тэмцэх ёстой" хэмээн мэдэгдэв. 

Хэргийн дараа Трамп өөрийн цахим хуудсандаа "Бууны сум миний баруун чихний дээд хэсгийг нэвтэлсэн. Их цус алдсан" хэмээн нийтэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп #сонгууль