Зун дуусахаас өмнө заавал үзэх зургаан С-ДРАМА


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-07-14

Энэ зун олон ангит цувралууд үзэхээр төлөвлөж байгаа л биз дээ. Гэхдээ ямар кино үзэхээ мэдэхгүй хайсаар л байна уу? Тэгвэл бид энэхүү нийтлэлээрээ зун дуусахаас өмнө заавал үзэх зургаан хятад цуврал буюу с-драмыг санал болгож байна.

Lighter And Princess

Нийт анги: 36

Жу Юн бол дөнгөж их сургуульд элсэн компьютерийн программаар суралцаж буй охин. Харин Ли Шүн бол тэрслүү, програмчлалын гоц ухаантан юм. Тэд санамсаргүй байдлаар учран хамтдаа нэг багт ажиллаж бие биедээ дурлана. Тэдэнд гэр бүлийн асуудал, бизнес, үл ойлголцол гээд олон зүйл тулгарч хосууд салах хэдий ч эцэст нь тэд нэгнээ ойлгон эвлэрч буйгаар үйл явдал өрнөнө.

Hidden Love

Нийт анги: 25

Санг Жи дунд сургуульд байхдаа ахынхаа сайн найз болох Дуан Жиа Шү-д дурласнаар үйл явдал эхэлнэ. Гэвч Дуан Жиа Шү түүнийг зөвхөн найзынхаа дүү гэж боддогоос болж хайр дурлал нь бүтэлгүйтдэг. Олон жилийн дараа Санг Жи их сургуульд орж тэд дахин учирна. Хэдийгээр тэр одоо болтол Дуан Жиа Шү-д сайн ч түүнээс хол байхыг хичээдэг. Эцэст нь тэд нэгэндээ дурлаж, гайхалтай хайрын түүхийг бүтээнэ.

Exclusive Fairytale

Нийт анги: 24

Эл кино нь ахлах ангийн сурагчдын гэнэн цайлган хайрын түүхийг өгүүлэх бөгөөд өсвөр насныхан үзэхэд хамгийн тохиромжтой кино юм.

Лин Чао бол багаасаа л эцгийн хайрыг мэдрээгүй, ээждээ дутуу үнэлэгдэж өссөн хүү. Харин Сяо Ту бол түүнтэй нас чацуу, хөрш айлын охин. Тэд санамсаргүй тохиолдлоор ах дүүс, сайн найзууд болж бие биедээ татагдддаг. Гэвч Сяо Тугийн эцэг эх тэдний сайн найз болох Шиао Ту гэх найзтай нь гэрлүүлэхийг хүснэ.

Fireworks of My Heart

Нийт анги: 44

Сүн Янь, Шү Цинь нар багаасаа л хамт өссөн сайн найзууд. Гэвч тэд өсч томрох тусам тэдний нөхөрлөлийг гэр бүлийнхэн нь үгүйсгэж, тэд хүчээр салцгаана.

Олон арван жилийн дараа Сүн Янь бусдыг аврахын төлөө амиа зориулах гал сөнөөгч, ахлагч харин Шү Цинь яаралтай тусламжийн эмч болсон байлаа. Хэдийгээр тэд огт өөр салбарт ажиллаж байсан ч хувь тавилангаар учирна. Гэсэн ч тэд ахин учирсандаа огтхон ч баярладаггүй.

When I Fly Towards You

Нийт анги: 24

Уг кино мөн л өсвөр насныхны хувьд заавал үзэх кинонд багтана. Мөн үе тэнгийнхний дарамт, эцэг эхийн хэт их хүмүүжил зэрэг асуудал ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг харуулсан хайрын түүх юм.

Жанг Ру бол сурлагын амжилт нь төгс оюутан. Гэсэн хэдий ч ээж нь түүнийг үргэлж дүүтэй нь харьцуулна. Харин Зай Лу Ранг бол сэргэлэн зантай, өхөөрдөм эмэгтэй. Тэрээр сургуулийн эхний өдөр хүйтэн хөндий Жанг Рутай тааралдаж анхны харцаар түүнд дурлаж буйгаар үйл явдал өрнөнө.

Falling Into Your Smile

Нийт анги: 31

Цахим спортын хэт өрсөлдөөнтэй ертөнцөд эрчүүдээс бүрдсэн ZGDX OPL баг ба тэднийг шүтэн бишэрдэг эмэгтэйчүүд хаа сайгүй бий. Гэвч багийн нэг тоглогч гартаа гэмтэл авсны улмаас орлон тоглогчийг хайх аж.

Нөгөө талд жижигхэн биетэй, өхөөрдөм Тонг Яо байх ба тэрээр OPL спортод автсан сонирхогч тоглогч. ZGDX багийн менежер түүний ур чадварыг олж мэдээд түүнтэй холбогдож, түүнийг анхны эмэгтэй тоглогчоор элсүүлэх нь PR-ын томоохон эргэлт хийхэд тусална хэмээн боддог. Ли Си Чен түүнийг үл тоомсорлож байсан хэдий ч сүүлдээ зөвшөөрч хамтдаа нэг багт тоглоно. Хамт байхын хэрээр тэд биенээ илүү таньж мэдэн, ойр дотно болж буйгаар үйл явдал өрнөнө.

#С-ДРАМА #кино