Хүний биеийн дотоод цаг


Т.Онон | YOLO.MN
2024-07-12

Хүний бие эрхтэн өөрийн амьдралын нарийн хуваарьтай байдаг ажээ.

23-04 цаг:

Та эрүүл бие саруул ухаан үзэсгэлэн гоог эрхэмлэдэг бол нойрсоход хамгийн тохиромжтой цаг шүү. Энэ үед хүний биед бодисын солилцоо ид явагдаж байдаг. Таныг гүн нойрсож ахуйд тань биеийн эд эс урьдахаасаа 8 дахин их идэвхитэйгээр ажилладаг.

04 цаг:

Биеийн эд эсүүд идэвхитэй байдалд шилжин хүний арьсыг үрчгэр болгон хөгшрүүлэх үүрэг хүлээдэг нэлээд түрэмгүй молекулуудын эсрэг шийдвэртэй тэмцлээ эхэлнэ. Энэ тулалдаанд глютатион их үүрэг гүйцэтгэдэг боловч е - аминдэмтэй нүүр гарын тос нэлээд дэм үзүүлнэ гэдгийг анхааруулъя.

05 цаг:

Түр зуурын ажлын идэвхи нь буурсан бөөр нойрноос сэрсэн мэт тун шаргуу ажиллаж эхэлнэ. Хүний биеийн эрхтэнүүдийг идэвхижүүлэхийн тулд цэргүүдээ цусанд шахна. 

06 цаг:

Биеийн халуун нэмэгдэн цусны даралт ихэснэ. Та бүрэн ажлын чадвартай болохын тулд хүйтэн устай шүршүүр дор түр зогсвол мөн ч сайхан болно доо. 

07 цаг:

Хүний биед агуулагдан байнга нүүрсхүчил шууд эрчим хүч болон хувирснаа удалгүй задарч эхэлнэ. Нүдний тань зовхи жаахан хавдчихсан байвал эд эсэнд ус нэлээд хуралдсаны шинж. Нүдэнд зориулсан тосноос тун хурдан түрхчих.

08 цаг:

Биеийн арьсны цусны эргэлт дээд цэгтээ хүрсэн байдаг болохоор одоо бага зэрэг ачаалал өгөхөд зүгээр. Бэлгийн дааврын ялгаралт дээд цэгтээ тулна. Энэ үед архи дарс хэрэглэвэл тун амархан бүх биеэр тархана шүү болгоомжлоорой.

09-10 цаг:

Хүний биеийн арьс одоо л хэвийн боллоо доо. Эрхтэнийг гадны муу нөлөөнөөс хамгаалах чадвар тун сайн болов. Энэ үед эм тариа хийлгэвэл тун зүгээр бөгөөд харин биеийн тамирын бэлтгэл сургууль хийх нь огт тохиромжгүй гэдгийг танд зөвлөе.

11-12 цаг:

Өөхөн дэх төмрийн хэмжээ ажиллана гэдгийг үзүүлж өгч буйгаас таны царай өнгөтэй байгаа юм. Одоо нүүрэндээ түрхсэн гоо сайхны зарим бүтээгдэхүүндээ бага зэрэг өөрчлөлт хийх хэрэгтэй. Арьс хамгийн эмзэг байдаг үе болохоор таны царай хувьсгалын улаан тугийн өнгөнд тун дөхөж очно гэдгийг баттай хэлж чадах байна. Энэ цагт үс хумс арай түргэн ургана. За тэгээд ихэнх хүмүүсийн хувьд биеийн болон сэтгэхүйн хамгийн идэвхитэй үе байдаг шүү. Мартавзай

13-14 цаг:

Бие эрхтэний цусны даралт багасна. Ядарч эхэлнэ. Нүүрний арьсанд үрчлээ гарч ирнэ. Яг одоо л 15 минут унтах хэрэгтэй. Дараа нь бүгд хэвийн болно. 

15 цаг:

Энэ үед биеийнхээ арьсаар оролдоод нэмэргүй биздээ. Ямар ч аминдэмтэй тосыг бараг хүлээж авдаггүй юм. Харин гэнэт хоол идмээр бодогдож байгаа биз. 

16 цаг:

Уушиг зүрх хоёр зай завсаргүй ажиллаж эхэллээ. Биеийн тамирын бэлтгэл сургуульдаа яг гардаг шүү гэдгийг онцлон анхааруулъя. 

17 цаг:

Одоо ходоод ямар ч хүнсний зүйлийг дажгүй шингээж чадна. Нүүрэндээ тос түрхвэл шингээж авахдаа тун сайн байдаг гэдгийг хэлье.

18 цаг:

Өвчин эмгэгийг биеийн эд эсүүд бараг мэдрэхгүй. Нүүрэндээ гарсан зарим өө сэвийг одоо л засдаг үе. 

19-20 цаг:

Харшилтай хүн тун болгоомжтой байгаарай. Өөр хэлэх юм алга.

20-21 цаг:

Автомашин барьж явахдаа осолд орно гэж айгаад огт хэрэггүй. 

23 цаг:

Цусны даралт багасч хялгасан судас идэвхигүй болно. Цусны цагаан бөөм ихэсдэг болохоор ханиад томуу халдвар авах хамгийн боломжтой үе. Бодисын солилцоо багасч зүрхний цохилт суларна. Өдийд хоолгүй байхыг зөвлөе. Та тавтай нойрсоорой

Эх сурвалж: Ичинхорлоо Ц., Дуламжав Ц. ​"Эрүүл байхын үндэс" ном

#эрүүл байхын үндэс