Наймдугаар сард болох тоглолтууд


Т.Онон | YOLO.MN
2024-08-01

Яг одоо зуныг бороо шивэрсэн уйтгартай өдрүүдээр л төсөөлж байна уу? Үгүй дээ, зунаас мэдэрч болох маш олон гайхалтай зүйлс бий. Үүний нэг нь гал асаасан тоглолтууд. Энэ зуны 8 сард болох тоглолтуудын хуваарийг түүвэрлэн танилцуулж байна.

THURSDAY NIGHT'S STANDUP COMEDY

UB COMEDY-нхантай нэгэн үдшийг инээдээр дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл энэ тоглолтод очоорой. Энэ өдрийн comedian-ууд:

  • АНГАРАГ
  • БААСКА
  • БЭЭГИЙ
  • ЖАК
  • МӨНХБАТ
  • ХОСОО
  • ТЭМҮҮЛЭН

Хэзээ: 2024-08-01 20:00 цаг
Хаана: Сөүлийн гудамж, Хүнсний 50-р дэлгүүрийн замын урд, САНТ АСАР төвийн 2 давхарт, UB Comedy Club
Тасалбар: 30'000₮ 

BAYRA'S SPECIAL SHOW /+16 edition/ 

UB Comedy club-н залуухан, эрч хүчтэй, хурдан яриатай комедиан Баяраа маань BAYRA'S SPECIAL SHOW-ны +16 насныханд зориулсан хувилбыг хийхээр боллоо. 

Хэзээ: 2024-08-02 17:00 цаг
Хаана: Сөүлийн гудамж, Хүнсний 50-р дэлгүүрийн замын урд, САНТ АСАР төвийн 2 давхарт, UB Comedy Club
Тасалбар: 33'000₮ 

ALL IN HIT

Мөнхийн реп, Flash, Outlaw, Noname бүгд хамтдаа хитүүдийг эгшиглүүлье.

Хэзээ: 2024-08-09 16:00 цаг
Хаана: Шанги-Ла төвийн хажууд “Hit park”
Тасалбар: 69'000₮ 

The Night With Us 5th Years Anniversary

Бүх цаг үеийн SUPER HIT болсон нийт 60 дуунаас бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтод: 
- Никитон
- Камертон 
- Хаянаа&Дээгий(NT)
- 3Охин
- Болд 
- Хар сарнай нар дуулна.

Хэзээ: 2024-08-10 18:30
Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн
Тасалбар: 68,000 ₮; 128,000 ₮
Холбогдох утас: 99945784

Jah Khalib Mongolia 2024 10:00

Youtube-д 1.62сая subscriber-тай, Instagram-д 2.5сая дагагчтай ДЭЛХИЙН ШИЛДЭГ артистуудын нэг болох JAH KHALIB “ЦОР ГАНЦ” удаа 8-р сарын 17-нд Монголд өөрийн бүрэн хэмжээний тоглолтоо албан ёсоор хийхээр боллоо.

Хэзээ: 2024-08-17
Хаана: Hit Park
Тасалбар: 150,000 ₮; 600,000 ₮; 2,000,000 ₮
Утас: 8018-8978, 8806-0290

"Энэ Мөч" Live Concert

Энэ Мөч, Бороо, Хөөрхөн охид trap coнсдог, Сувгаа соль, АТМ, Goy te?, Ganbei!, Гэх дуунуудаас авахуулаад та бидний чихийг  мялааж сэтгэлд үлдсэн олон арван хит дуунууд бүтээсэн Ginjin Mrs.M. Энэ зуны дулаахан үдэш Төв цэнгэлдэх хүрээлэнд  фэнүүддээ "Энэ Мөч" бүрэн хэмжээний тоглолтоо тавих боллоо.

Хэзээ: 2024-08-17 17:00
Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн
Тасалбарын үнэ: 60,000, 500,000 ₮

The Legacy

Рэппэр “BIG GEE”-ийн 4 дэх тоглолт болох "THE LEGACY" BIG CONCERT.

Хэзээ: 2024-08-24 00:00 цаг
Хаана: Hit Park
Тасалбар: 80,000 ₮

"АМЬДРАЛ" АМЬД ХӨГЖМИЙН НААДАМ

Рок попын домог болсон алдарт "ХАРАНГА" хамтлагийн / 35 жилийн ойн/ "АМЬДРАЛ" амьд хөгжмийн наадам. 

Хэзээ: 2024-08-24 14:00 цаг
Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн
Тасалбар: 79,000 ₮

Triple X Music Festival

Хэзээ: 2024-08-31 18:00 цаг
Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн
Тасалбар: 45,000 ₮

Эх сурвалж: Шоппи

#тоглолт #тоглолтын хуваарь