BLACKPINK хамтлагийн Лиза АНУ-д хувийн дээд амжилт тогтоолоо


Т.Онон | YOLO.MN
2024-07-10

Billboard-д Лизагийн шинэ сингл "ROCKSTAR" нь АНУ-ын хамгийн алдартай дуунуудын долоо хоног тутмын чансаагаар "Hot 100"-ийн 70-р байранд оржээ.

“ROCKSTAR” нь Лизагийн “LALISA” (84-т бичигдсэн) болон “MONEY” (90-р байр) дуунуудыг гүйцэж түрүүлж, “Hot 100” дууны жагсаалтын хамгийн дээгүүр орсон дуу болж байна.

Нэмж дурдахад "ROCKSTAR" Billboard's Global Excl-д 1-р байранд орсон. АНУ-ын чарт, Глобал 200-д 4-т, Рэп дижитал дууны борлуулалтын жагсаалтад 2-т, Дижитал дууны борлуулалтын үндсэн чартад 7-т, мөн Hot Rap Songs чартын 19-р байранд орсон байна.

#Lisa #BLACKPINK #дуу хөгжим