77 шалгуулагч хамгийн өндөр амжилт үзүүлж, 800 оноо авчээ
2024 оны элсэлтийн шалгалт дууслаа. Энэ жил нийт 35939 шалгуулагч бүртгүүлж, хичээл тус бүрээр хамрагдсан шалгуулагчдын тоог нэгтгэж үзвэл. Үүнд:
- Англи хэл-21475
- Түүх-1358
- Хими-5902
- Газарзүй-1005
- Нийгэм судлал-19989
Эдгээр хичээлүүдийн хувьд нийт 77 шалгуулагчид хамгийн өндөр амжилт үзүүлж, 800 оноо авсан.
- Англи хэлний хичээл дээр улсын хэмжээнд нийт 35 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд нийслэлийн Сүхбаатарын дүүргийн 11, Баянзүрх дүүргийн 4, Баянгол дүүргийн 3, бусад дүүргээс тус бүр 1 шалгуулагч, харин орон нутгаас Дархан-Уул аймгаас 3, Орхон аймгаас 2, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас тус бүр 1 шалгуулагч байна. Өмнөх оны төгсөгчдийн хувьд 3 шалгуулагч 800 оноо авчээ.
- Түүхийн хичээл дээр улсын хэмжээнд 1 шалгуулагч 800 оноо авсан ба Өвөрхангай аймгийн төгсөгч байна.
- Химийн хичээл дээр улсын хэмжээнд нийт 8 шалгуулагч 800 оноо авсан ба Сүхбаатар дүүргийн 4, Баянгол дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 1, Хөвсгөл аймгийн 1 шалгуулагч,
- Газарзүйн хичээл дээр улсын хэмжээнд 2 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд тэдгээр нь Хан-Уул дүүрэг, Увс аймгийн шалгуулагч,
- Нийгэм судлал хичээл дээр улсын хэмжээнд нийт 31 шалгуулагч 800 оноо авсан үзүүлэлтэй байна.
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд, мөн Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудаас тус бүр 1-4 шалгуулагч байна гэж БШУЯ-наас мэдээлэв.