"БИД СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛАА ХЭРХЭН ДАВАН ТУУЛДАГ ВЭ?" санал асуулгадаа идэвхтэй оролцоорой


Сондор | YOLO.MN
2017-02-03

Өсвөр насны шилжилтийн үед хувь хүний сэтгэл санаа болон аливаад хандах хандлага өөрчлөгддөг. Заримдаа өөрийгөө ч үл ойлгох, асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаараа ч мэдэхгүй мухардалд орох нь цөөнгүй.

Тиймээс YOLO.mn сайт өсвөр үеийнхэн та бүхэнд өөрт болон ойр дотны хэн нэгэнд тохиолдож байсан СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛААС ХУВААЛЦАЖ санал бодлоо нээлттэй илэрхийлэхийг хүсч байна.

Та бүхний оролцоо бүрэн нууцлалтай байх тул сэтгэлзүйн талаарх түгээмэл тохиолддог асуудлууд, хэрхэн шийдвэрлэж болох тал дээр "БИД СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛАА ХЭРХЭН ДАВАН ТУУЛДАГ ВЭ?" санал асуулгад оролцож өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй.

Асуулгад маань идэвхтэй оролцож, асуулгыг бүрэн бөглөж, санал бодлоо илэрхийлсэн хүүхдүүдээс бид 30 хүүхдийг шалгаруулж “ГЭГЭЭНТЭН” кинотеатрын тасалбараар шагнах болно.

"БИД СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛАА ХЭРХЭН ДАВАН ТУУЛДАГ ВЭ?" санал асуулгад ЭНД дарж оролцоорой.

#YOLOSurvey