Зургаадугаар сарын 28-нд BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa “Rockstar” гэх шинэ дуугаа цацлаа.
Тэрээр соло үйл ажиллагааны хувьд YG энтертайнментийг орхиж, өөрийн LLOUD агентлагийг байгуулсан билээ. “Rockstar” нь түүний агентлагийн анхны дуу болж байгаа бөгөөд түүний өмнөх соло болох “Lalisa”, “Money” гэх дуунуудаас тэс өөр хэмнэл, дүрслэл, өнгө аястай байгаа фенүүдийг нь гайхшруулж байгаа аж.
Дууны клипыг Тайланд улсын Бангкок хотын хамгийн завгүй дүүргийн гудамжинд хийжээ. Ингэхдээ тус гудамжны аж ахуйн нэгж, дэлгүүр тус бүрд 20,000 бат буюу ойролцоогоор 540 долларыг өгчээ. Түүний арын бүжигчдын ихэнх нь ЛГБТ хүмүүс байсан нь хүмүүсийн сайшаалыг хүртээд байна.
Эх сурвалж: Times Now, GMA Network, Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх