Ойрын хугацаанд хамтрах ШИЛДЭГ 9 хамтрал


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-07-01

Бидний үзэх дуртай цувралын гол дүрүүд маань өөр чадварлаг жүжигчинтэй хамтран тоглох болсныг мэдсэн үү? Ёстой төсөөлөмгүй, хүлээлт өндөртэй хамтралууд байна даа.

Ингээд ойрын хугацаанд хамтран тоглох шилдэг хамтралуудыг танилцуулж байна.

Moon Ga Young & Choi Hyun Wook

Цувралын нэр: He’s a Black Dragon

Жүжигчид саналыг нааштайгаар хүлээн авч ярилцаж байгаа хэмээн Star News-ээс мэдэгдлээ. Тус кино нь онлайн тоглоом тоглож байгаад бие биедээ дурлаж, дараа нь бодит амьдрал дээр танилцаж буй эрэгтэй, эмэгтэй оюутнуудын түүхийг өгүүлнэ. Цуврал нь ирэх оны гуравдугаар сард цацагдах товтой байгаа аж.

Gong Yoo & Song Hye Kyo

Цувралын нэр: Show Business

"It's Okay That's Love", "Dear My Friends", "Our Blues" гэх киногоороо олонд танигдсан Noh Hee Kyung найруулагч ажиллаж байгаа бөгөөд эл киноны нэг анги нь л гэхэд 3 сая воны зардалтай байна гэжээ. Цуврал 20-24 ангитай байна гэж тоооцоолбол нийт киноны зардал нь 80 тэрбум вон буюу ойролцоогоор 58,2 сая доллар байх аж. Гэхдээ жүжигчид хараахан бүрдээгүй, цувралын нийт анги, нээлтийн тов тодорхойгүй байгаа тул киноны зардлыг таамаглах боломжгүй байна гэв.

Тус кино нь Өмнөд Солонгосын өргөн нэвтрүүлгийн үүсэл болоод тэдний бодит дүр төрх, хүсэл тэмүүллийг харуулсан түүхэн кино байх юм.

Kim Hye Yoon & Joy

Цувралын нэр: The Year We Turned 29

Kim Hye Yoon бол “Lovely Runner”, “Extraordinary You”, “Sky Castle”, “Snow Drop” зэрэг олон кинонд дүр бүтээж буй чадварлаг залуу жүжигчин. Харин Joy бол Red Velvet хамтлагийн гишүүн бөгөөд дуулах, бүжиглэхээс гадна хэд хэдэн цувралд дүр бүтээж жүжиглэх чадвартай гэдгээ илтгэсэн. Joy-ийн хувьд цувралд тоглох нь батлагдсан. Харин Kim Hye Yoon саналыг хүлээн авч, ярилцаж байгаа аж. Киноны үйл явдалд 29 настай гурван бүсгүйн амьдралын замаа хамтдаа туулж буйг өгүүлэх ба ирэх онд цацагдах юм.

Chun Woo Hee & Song Joong Ki

Цувралын нэр: My youth

 “Yumi’s Cells”, “Familiar Wife”, “Shopaholic Louis” зэрэг кинонд ажиллаж байсан Lee Sang Yeop найруулагч уг кинонд ажиллаж байгаа бөгөөд жүжигчид саналыг нааштайгаар хүлээн авч ярилцаж байгаа юм.

Тус кино нь өөр өөрсдийн замаар тэмцэж яваа залуус 15 жилийн дараа эргэн нэгдэж байгаа тухай өгүүлнэ.

Lee Se Young & Na In Woo

Цувралын нэр: Motel California

Тус цуврал нь романтик төрлийн кино бөгөөд найруулагчаар нь “So I Married an Anti-fan”, “L.U.C.A: The Beginning”, “East of Eden” зэрэг киногоор үзэгчдэд танил болсон Kim Hyung Min ажиллаж байгаа аж.

Үйл явдалд “Motel California” хэмээх хөдөөгийн дэн буудалд өссөн эмэгтэйн түүхийг өгүүлнэ. Төрөлх хотоосоо зугтсан тэрээр 12 жилийн дараа эргэн ирж, анхны хайртайгаа холбогдон шинэ сорилтуудтай тулгарна. “Motel California” 2025 онд цацагдах товтой байна.

Kim Young Dae & Kim Yoo Jung

Цувралын нэр: Dear X

OSEN-ээс Kim Young Dae болон Kim Yoo Jung нарыг ижил нэрт вебтүүнээс сэдэвлэсэн цувралд хамтран тоглоно гэдгийг мэдээлэв. Вебтүүн нь бусдыг ашиглан амжилтад хүрч дараа нь уналтад орсон нэрт жүжигчин Бэк А Жин болон түүний хажууд байх залуу хоёрын хайрын түүхийг өгүүлдэг ба энэ онд цацагдах юм.

Nam Joo Hyuk & Roh Yoon Seo

Цувралын нэр: Donggung

Жүжигчид киноны саналыг аль хэдийн хүлээн авсан бөгөөд агентлагтайгаа ярилцаж байгаа аж. Эл кино нь сүнснүүдэд дарагдсан нууцлаг ордны гүнд өрнөх бөгөөд уран зөгнөлт цуврал юм.

Nam Joo Hyuk-ийн хувьд 2023 онд цэрэгт татагдсан бөгөөд энэ оны есдүгээр сард халагдана. Тэрээр тус кинонд тоглох нь батлагдвал “Donggung” нь түүний цэргээс халагдаад тоглосон анхны төсөл болох аж.

Kim So Hyun & Chae Jong Hyeop

Цувралын нэр: Is It Fate?

10 жилийн өмнөх анхны хайртайгаа санамсаргүй байдлаар таарсан залуусын тухай өгүүлэх романтик төрлийн кино юм.

Ким Со Хён өмнөх харилцааныхаа дурсамжаас болж хайр дурлалаас айдаг бүсгүйн дүрд тоглох бол Чае Жонг Хёоп АНУ-д амьдардаг царайлаг, маш ухаалаг санхүүгийн төлөвлөгч Кан Ху Янгийн дүрд тоглоно. Эл кино нь энэ оны долоодугаар сарын 22-нд үзэгчдийн хүртээл болно.

Kim Seon Ho & Go Youn Jung

Цувралын нэр: Can This Love Be Translated

Эл цуврал нь дэлхийн супер од Ча Му Хи болон түүний орчуулагч Жу Хо Жин нарын тухай өгүүлэх инээдмийн, романтик кино юм. Киноны найруулагчаар “Alchemy of Souls”, “Hotel Del Luna”, “The Greatest Love”, “Master’s Sun” гэх цувралуудаараа алдартай Yoo Young Eun ажиллаж байгаа аж.

Та аль хамтралыг илүү хүлээж байна вэ?

#кино #шилдэг хамтрал