Өөрийгөө сайнаар мэдрэхийг хүссэн үедээ сонсох 10 К-Поп дуу


YOLO.mn | YOLO.MN
2024-06-26

Ямар ч нөхцөл байдалд байсан сайхан мэдрэмж төрүүлдэг дуу гэж байдаг. Эдгээр К-поп дуунууд нь танд өөртөө итгэх итгэл нэмнэ.

(G)I-DLE – “Queencard”

(G)I-DLE-ийн "Queencard" хэмээх дива нарт зориулсан дуу эхний өдрөөсөө хит болж байна. Өөрийгөө үзэсгэлэн гоо мэтээр мэдрэхийг хүсвэл энэ дуу шүү.

SEVENTEEN - “Pretty U”

SEVENTEEN-ийн хуучин боловч сайхан дуу "Pretty U" нь дурласан хүнээ хэрхэн ойлгохоо мэдэхгүй байгаа хүний ​​өнцгөөс бичсэн болно.

NewJeans - “New Jeans”

Тайван боловч хөгжилтэй NewJeans хамтлагийн "New Jeans". Дууны үг нь үнэхээр гялалзсан өөдрөг мэдрэмжийг илгээнэ. 

Stray Kids – "DOMINO"

Гадаад төрх нь нэг зүйл боловч заримдаа зорилгодоо хүрэхийн тулд өөртөө итгэх итгэл л хэрэгтэй байдаг. Чухам энэ үед л эл дуу тохирно.

STAYC - “Bubble”

Гайхалтай гүн гүнзгий миссэж бүхий хөгжилтэй дуунуудын нэг болох STAYC-ийн “Bubble” нь таныг өөртөө эргэлзэж, эсвэл үзэн ядагч, элдэв тохуурагчдад доромжлуулж яваа тэр өдрүүдэд зориулагдсан юм.

TXT, Jonas Brothers – “Do It Like That”

Энэ бол TXT болон Jonas Brothers-ийн хамгийн хамтын бүтээлүүдийн нэг юм! "Do It Like That" бол хөгжилтэй, хэмнэлтэй англи дуу бөгөөд та яг одоо хичнээн сул дорой байсан ч год харайн үсэрч босоод бүжиглэнэ. Энэ нь танд эрчим хүчийг огцом нэмэгдүүлэх шаардлагатай үед төгс тохирно.

TWICE - “I GOT YOU”

TWICE-ийн саяхны гаргасан "I GOT YOU" дуу нь юу ч байсан чи ганцаараа биш бөгөөд үүнийг хийж чадна гэдгийг сануулдаг.

NCT DREAM - “We Go Up”

NCT DREAM-ийн "We Go Up" нь ирээдүй рүү харж, бүх зүйл түр зуурынх гэдгийг санах тухай юм. 

LE SSERAFIM - “ANTIFRAGILE”

Амьдрал чамд ямар ч сорилтыг илгээсэн, чи даван туулж чадна! Өвөрмөц, хөгжилтэй энэ дуу нь муу энергийг гадагшлуулж, цааш өөрийнхөөрөө явах шаардлагатай үед тоглуулах дуу юм.

BTS - “Life Goes On”

Хэдийгээр аажуу хэмнэлтэй, намс-намс аялгуутай ч энэ дуу танд үлэмж сайхан мэдрэмж төрүүлнэ. Энэ нь юу ч тохиолдсон амьдрал хэвийн үргэлжилсээр байдгийн баталгаа юм! Цар тахлын үед гарсан энэ дуу нь хамгийн хэцүү үеүүд ч мөнх биш гэдгийг сануулах онцгой утгатай.

#К-поп #дуу #санал болгох дуу