"Карибын тэнгисийн дээрэмчид"-н жүжигчин акулын дайралтанд өртөж амь үрэгджээ


Т.Онон | YOLO.MN
2024-06-25

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны жүжигчин 49 настай Тамайо Перри Хавайд серфинг хийж байгаад акулын дайралтанд өртөн нас баржээ.

Золгүй тохиолдол Ням гарагийн үдээс хойш болов гэж Хонолулугийн Онцгой байдлын албанаас хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Перри франчайзын дөрөв дэх кино болох "Гадны далайн дээрэмчид" кинонд нэг дээрэмчнийх нь дүрийг бүтээжээ.

Перри нь "Lost","Hawaii Five-0","Blue Crush", мөн "Charlie's Angels"-ын үргэлжлэл болох "Full Throttle" кинонд тоглож, Кока-Колагийн сурталчилгаанд оролцож байв.

Хаваи дахь Оаху арлын зүүн талд төрсөн Перри арав гаруй жил серфинг спортоор хичээллэжээ.

Тэрээр спорт зааварлагчаар ажиллаж байсан ба “Oahu Surfing Experience” сайтад өөрийн серфингийн туршлагын талаар ярьж байжээ.

#Tamayo Perry