Зургаадугаар сар дуусахаас өмнө заавал үзэх 5 К-драма


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-06-24

Зуны амралт эхэлж, зургаадугаар сарын нарлаг өдрүүд эхэллээ. Зуны амралтын хамгийн гоё мөч бол цаг хугацааг үл хамааран цуврал үзэх шүү дээ. Иймээс зургаадугаар сар дуусахаас өмнө заавал үзэх цувралуудыг санал болгож байна.

The Player 2: Master of Swindlers

Салбар бүрийн шилдэг тоглогчид нэгдэж баячуудын хууль бусаар цуглуулсан бохир мөнгийг хурааж буй талаар өгүүлэх адал явдалт к-драма

Hierarchy

Өмнөд Солонгос улсын хамгийн нэр хүндтэй Жоошин ахлах сургуульд зөвхөн томоохон компанийн өв залгамжлагч нар л суралцах эрхтэй. Гэвч Кан Ха гэх нэгэн охин шилжиж ирснээр Жоошин ахлах сургуулийн хаалттай, нууцлагдмал ертөнц хагарч эхэлнэ.

My Military Valentine

Хэдэн арван жил үргэлжилсэн Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын хоорондох хурцадмал байдал намжсан хэдий ч нэгэн к-поп од болон Хойд Солонгосын цэргийн дунд үл ойлголцол дэгдэж албадан цэрэгт татагдсан к-поп од цэрэг эрсийн удирдлага дор байж, санаанд оромгүй хайр дурлалтай учирна.

My Sweet Mobster

Нэгэн цагт дээрэмчин байсан гүйцэтгэх захирал Со Жи-Хван болон хүүхэд насны дурсамжаасаа сэдэвлэн контент хийдэг Мини хоёрын санаандгүй учралын тухай өгүүлнэ.

Miss Night and Day

Нар мандах мөчид 50 настай эмэгтэйн дүрд хувирч, шөнөдөө өөрийн жинхэнэ нас болох 20 нас руугаа буцдаг эмэгтэйн амьдрал цаашид хэрхэн үргэлжлэх бол?

Эх сурвалж: soompi.com

#К-драма #кино