Уран зургаас сэдэвлэсэн эможи байдгийг та мэдэх үү. Та эдгээр эможигоос аль нь гэж бодож байна.
Энэхүү эможиг Норвегийн зураач Эдвард Мункийн 1893 онд зурсан "Хашгираан" бүтээлээс сэдэвлэж бүтээсэн байна. Бүтээл нь дэлхий дахинд алдаршиж чадсан ч өөрөө бусдад төдийлөн танигдаж чадаагүй зураач бол Эдвард Мунк юм. "Хашгираан" бүтээл алдарт "Мона Лиза"-с ч илүү олон хувь хэвлэгджээ."Хашгираан" бүтээлийн нийт 105 хувилбар байдгаас 100 нь хэвлэмэл, 1 акрилик, 2 тосон, 2 харандаа болон пастелаар зурагдсан байна. Дуу чимээ тэр дундаа сэтгэлийн хөдөлгөөний дуу чимээг уран зургаар илэрхийлж чадсан зураач бол Эдвард Мунк юм.
Хашгирч буй хүнийг дүрсэлсэн газар бол Осло хотод байрлах Кристиана хэмээх бодит газар юм. Энд Осло хот хамгийн сайхан харагддаг бөгөөд зураач нар энэ газрыг их сонгож дүрсэлдэг байжээ. Мунк энэ л газар айдас мэдрэмжийг маш ихээр мэдэрсэн.
Энэ зургаа зурахдаа Мунк 29хөн настай байсан боловч асар их ганцаардал зовлон шаналлыг амсаад байв. Түүнийг 5 настай байхад ээж нь нас барж Осло хотод гундуухан бага насаа өнгөрөөжээ. Харин эцэг нь таван хүүхдээ хатуу гараар өсгөхдөө библийг цорын ганц үнэн хэмээн итгүүлж үгнээс нь зөрсөн хэнийг ч болов харгис хэрцгийгээр шийтгэдэг байжээ. Мункийн хамгийн хайртай эгч София түүнийг дөнгөж 14хөн настай байхад нь нас барж өөр нэг эгч Лаура нь сэтгэцийн өвчтэй болжээ.
Хашгираан бүтээлдээ өөрийн дотоод айдсын мэдрэмжээ Эдвард Мунк гаргасан байна. Мунк Парист хэсэг зуур байх хугацаандаа Өмнөд Америкаас ирсэн үзмэрүүдийн музейд тавигдсан сэтгэлийн зовлонгоос болж шанаагаа тулан шаналж буй мэт харагдах Перугийн занданшуулсан шарилыг олж харжээ.
Хашгираан бүтээл гайхширал, солиорол, сүйрлийг хүний дотоод сэтгэлийн мэдрэмжтэй холбон зурсан байна. Хамгийн анх энэхүү бүтээл Берлиний үзэсгэлэнд тавигдсан бөгөөд зураач "Шаналал" хэмээн нэр өгч байжээ.
Нийтлэлийг бичсэн Урлаг судлаач А.Тунгалаг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх