Трэвис Скотт Майамид баривчлагджээ


Т.Онон | YOLO.MN
2024-06-21

Репперийг пүрэв гаригийн 01:45 цагийн орчимд Майами Бич Маринагаас цагдаа нар баривчилжээ.

Дарвуулт онгоцонд эмх замбараагүй байдал үүссэн талаар дуудлага ирсэн бөгөөд хэргийн газар Травис Скотт хүмүүс рүү элдэв хараалын үг хэлж хашгирч байв. Цагдаа нар реппертэй ярилцахад түүнээс "архины хурц үнэр" ханхалж байв гэжээ.

Тэд түүнийг усан онгоцны зогсоолоос холдохыг хүссэнээр Скотт талбайг орхин явсан боловч таван минутын дараа буцаж ирээд дарвуулт завь руу эргэж очихыг оролдсон байна.

Тэрээр бидний тушаалыг үл тоомсорлон хашгирч нутгийн оршин суугчдыг үймүүлсэн гэж цагдаа нар мэдэгдэв.

Түүний хууль ёсны төлөөлөгч Брэдфорд Коэн пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ "Ноён Скотт үл ойлголцлын улмаас богино хугацаанд саатуулагдсан. Тэнд ямар ч бие махбодын халдан довтлох зөрчилдөөн гараагүй. Асуудлыг хурдан бөгөөд эв найртай шийдвэрлэсэн албан хаагчдад баярлалаа." гэж мэдэгджээ. 

Трэвис Скотт бол Грэммигийн шагналд 10 удаа нэр дэвшсэн бөгөөд дэлхийн хамгийн том хип хоп дуучдын нэг юм.
Тэрээр өмнө нь Кайли Женнертэй үерхэж байсан бөгөөд хосууд хоёр хүүхэдтэй.
Түүний Европ дахь аялан тоглолт 6-р сарын 28-нд Нидерландаас эхэлнэ.

Эх сурвалж: BBC

#Travis Scott