Холокостоос амьд үлдсэн, 102 настай эмэгтэй Vogue сэтгүүлийн нүүр царай болжээ


А.Номин | YOLO.MN
2024-06-21

Өдгөө 102 настай, холокостоос амьд үлдсэн эмэгтэй Германы Vogue сэтгүүлийн 7/8 дугаар сарын дугаарт нүүр царай болжээ.

Маргот Фридландер хэмээх энэ эмэгтэй 1921 онд төрсөн бөгөөд түүний гэр бүл нь Аушвицын хорих лагерьт амь үрэгдсэн аж.

Сэтгүүлийн эрхлэгчийн хэлснээр энэ удаагийн дугаарт “хайр”-ыг онцлохыг хүссэн гэв. Тийм ч учраас нүүр зурагт Фридландер “хайр” хэмээх үгийг гараараа бичиж, гарын үсгээ зурсныг нь хамт оруулсан байна.

Тэрбээр 1946 онд нөхөртэйгээ танилцсаны дараа АНУ-ын Нью-Йорк мужид очин амьдарч байгаад 2010 онд нөхөр нь нас барсны дараа төрөлх Берлин хотдоо амьдрах болжээ. 

Хэдийгээр 102 настай ч Фридландер Vogue сэтгүүлийн нүүрэнд гарч буй хамгийн өндөр настай хүн биш юм.

Тодруулбал өнгөрсөн жил Филиппиний Vogue сэтгүүл 106 настай шивээсчин эмэгтэйг сэтгүүлийн нүүрэндээ онцолж байв.

Эх сурвалж: CNN

#vogue #medee