Компьютерийн инженерчлэл эсвэл сошиал медиа маркетинг гэх мэт тодорхой ур чадварт анхаарлаа хандуулаад зохиол, хоолны урлаг эсвэл хөгжмийн авъяасаа үл тоомсорлосон юм биш биз. Авьяас чадвараа нээж чадаагүй гэж боддог цорын ганц хүн та биш юм. Хүмүүс хөгжүүлж чадаагүй олон давуу талуудтай байдаг.
Нуугдмал авьяасаа олох энгийн боловч үр дүнтэй аргуудыг санал болгож байна.
1. Юунд дуртайгаа бод
Өнөөгийн хурдацтай хөгжиж буй нийгэмд өөрийгөө болон таныг юу аз жаргалтай болгодог талаар мартах нь амархан. Хийх дуртай зүйлээ, хобби сонирхлоо анхаарах нь чухал. Дотроо ажиглалт хийснээр та далд авъяасаа олж чадна гэдэгт итгэлтэй байж болно, учир нь ямар нэгэн юманд дурлах баяр баясгалан нь таныг авъяасаа олоход туслах болно.
2. Өөрийн тав тухтай бүсээс гарах
Бид өөрчлөлтөд дургүй. Хэрэв та утга учрыг хайж, хүч чадлаа туршиж, чадвараа сайжруулах гэж байгаа бол тав тухтай бүсээсээ гарах зайлшгүй шаардлагатай. Та эрсдэлд орж, эрч хүчээ цуглуулж, айдсыг эсэргүүцэх хэрэгтэй.
3. Амьдралын бэлгийг мэдэр
Ихэнх хүмүүсийн хийхийг хүсдэг, гэхдээ зардал, цаг хугацаа, үүрэг хариуцлагаасаа болж чадахгүй байгаа бас нэг зүйл байдаг. Энэ нь дэлхийгээр аялах, шинэ соёлтой танилцах.
Аялал жуулчлалаар та олон төрлийн сорилт, урам зориг, тэмцлийг хүлээж авах болно. Жишээлбэл, Британийн жижиг хотод зочлох үедээ гэнэт хаданд авирах санаа төрж ч магадгүй. Аялах, ялангуяа ганцаараа явах нь таны оюун ухаан, бие, сэтгэлд үл мэдэгдэх ул мөр үлдээдэг. Та аялалаар бүх амьдралаа өөрчлөх магадлалтай.
4. Өөрийн давуу болон сул талуудыг жагсаан бич
Бид юугаараа сайн бэ? Бид юугаараа муу вэ?
Үзэг цаас аваад янз бүрийн давуу болон сул талуудаа бич. Зарим хүмүүс авъяас чадвараа хэрхэн ашиглахаа мэдэхгүй байна гэж хэлж болох ч бага зэрэг тэвчээр, бодол, төвлөрлөөр та өөрийнхөө авъяасыг тодорхойлж чадна.
5. Өдөр тутмын тэмдэглэл бичиж эхэл
Та амьдралынхаа түүхийг бичих талаар бодож байсан уу? Энэ нь нарциссист мэт санагдаж магадгүй бөгөөд та өөрийгөө тийм ч сонирхолтой биш гэж бодож магадгүй юм. Гэвч өдөр тутмын тэмдэглэл нь таны оюун санаанд ухаарал болж, өнгөрсөн үеийн тань тэмдэглэл болж чадна. Энэ бол өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх гайхалтай арга юм.
Энэхүү энгийн боловч тустай дасгал нь хүүхэд нас, карьер, хайр дурлал, сонирхол, ирээдүй гэсэн олон сэдвээс бүрдэх ёстой. Амьдралын юунд та үнэ цэнэ өгдөг, 10 жилийн дараа өөрийгөө хаана хардаг, мөнгө асуудалгүй байсан бол юу хийх байсан гэх мэтээр бичиж болно. Шударга байх нь бас чухал. Өөрийгөө хуурах нь зорилго, амжилтанд хүрэхэд тань туслахгүй. Өөр нэг зүйл: та зөв бичгийн дүрэм, хэв маяг, цэг таслалд санаа зовох хэрэггүй. Зүгээр л бичээд өчигдөр, өнөөдөр, маргаашийг хараарай.
6. Ахлах сургуулийнхаа дүнг хар
Таны амьдралын хамгийн чухал үе бол ахлах сургуульд байх үе. Ахлах сургууль бол хүүхэд нас, насанд хүрэгчдийн хоорондох гүүр бөгөөд бидний ихэнх нь энэ боломжийг бүрэн ашиглаж чадаагүйдээ харамсдаг.
Таны ахлах сургуулийн дүн бол таны хамгийн их сонирхож байсан зүйл эсвэл ямар хичээл бусдаас илүү хялбар байсныг харуулна. Монгол хэлний A+ нь таныг төрөлхийн унших, бичих чадвартайг илтгэдэг бол математикийн C+ нь тоо таны хүчтэй тал биш гэдгийг нотолдог. Та мөн урлагийн үзлэгээр амжилт гаргаж байсан бол та урлагийн хүн гэдэг нь харагдаж байгаа бөгөөд цаг хугацаа, эрч хүч, нөөц бололцоогоо ашиглах талаар бодож үзээрэй.
7. Мөнгөнд бүү анхаарлаа хандуул
Хэрэв та дуртай мэргэжлээ олвол амьдралдаа нэг ч өдөр ажиллах шаардлагагүй.
Цалин болон элдэв хангамжаар ажил мэргэжлээ сонгоход хялбар байж болно. Гэсэн хэдий ч авьяас чадвар хүсэл тэмүүлэл, сонирхолд анхаарлаа хандуулах нь мэргэжлээ сонгоход таныг зөв чиглэлд түлхэж чадна. Орлого чухал боловч хамгийн чухал зүйл биш юм.
8. Бусдыг хуулбарлах хэрэггүй
Тийм ээ, залуу бизнес эрхлэгчид дараагийн Илон Маск, санхүүгийн худалдаачид дараагийн Уоррен Баффет байхыг хүсдэг. Гэхдээ та тэдний амжилтыг дуурайх ёстой юу?
Илүү сайн сонголт бол хуулбарлахгүй, харин тэдний ажлын ёс зүй, гайхалтай оюун ухаанаас урам зориг авч, өөрсдийн хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх явдал юм. Энэ нь таныг төрөлхийн юунд сайн болохыг, мөн эдгээр ур чадвар, чадвараа хэрхэн ажил мэргэжилдээ хэрхэн ашиглахад тусална. Та бол цор ганц дахин давтагдашгүй бие хүн.
9. Санал асуу
Бид ихэнхдээ гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдаас асууж, юунд сайн гэдгээ олж мэдэхийг оролддог. Тэд таны анхаарлыг хэзээ ч бодож байгаагүй зүйл рүү чиглүүлж магадгүй тул тэдний сэтгэгдэл танд гайхмаар санагдаж магадгүй. Өөр хүн таны авъяас чадварыг харснаар та сургуулиа төгсөөд удаагүй байгаа эсэх, мэргэжлээ сольж байгаа эсэхээс үл хамааран ямар мэргэжлээр илүү гарч болохыг олж мэдэх боломжтой.
Эцэст нь өөрийгөө хэн бэ гэдгийг олж илрүүлэх, нуугдмал авьяас чадвараа олох нь өргөн цар хүрээтэй, хэзээ ч дуусахгүй насан туршийн адал явдал юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх