Аянга цахилгаантай үед анхаарах ЗӨВЛӨМЖ
Аянга, цахилгаан хаана ч бууж болно. Бороо орж байх үед аянга нэг буусан газартаа хэдэн ч удаа бууж болдог. Аянгын гэрэл цахилсан даруйдаа хүний нүдэнд харагддаг ч аянгын дуу чимээ гэрлээс тав дахин удаан хурдтай байдаг бөгөөд нарны гадаргаас тав дахин халуун байдаг байна.
Тиймээс аялал, зугаалгаар явахдаа дараах зүйлийг анхаараарай:
- Аянга нь өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай,
- Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх,
- Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх,
- Радио, телевиз, гар утас зэргийг унтраах,
- Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх,
- Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Тиймээс цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух,
- Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух,
- Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух,
- Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх,
- Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх,
- Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтойг анхааруулж байна.