Peaky Blinders-ээс сэдэвлэсэн нохойн зурагтай хөзөр худалдаанд гарчээ


Т.Онон | YOLO.MN
2024-06-19

Хойд Уэльст амьдардаг гэрэл зурагчин Сэмми "Peaky Blinders" хэмээх дээрэмчдийн бүлэглэлээс санаа авсан сэдвээр нохойн хөзөр хийжээ. The Cheeky Barkers буюу “Танхай хуцагч” төсөлд 52 нохой сонгож гэмт хэрэгтэн шигээр зураг авчээ. Зургаас нохой бүрийн өвөрмөц зан чанар, онцлог шинж чанар харагдах аж.

“Би бол Хойд Уэльст амьдардаг гэрэл зурагчин Сэмми. Хурим, студийн гэрэл зурагчнаар 10 жил ажилласан.

Надад Лланголлен хотод гэрэл зургийн студи, Киддо хэмээх кокер спаниел байдаг.

Миний нохой намайг "Cheeky Barkers" төслийг бүтээхэд нөлөөлсөн. Тэр миний хүрэмнээс зууш хулгайлж байгаад баригдаж билээ. Миний үйлчлүүлэгчдийн олон ноход иймэрхүү гэмт хэрэг үйлддэг байв.

Би олон нийтийн сүлжээгээр 52 нохойг урьж ямар ч хэмжээтэй, ямар ч ааштай, ямар ч хөгшин нохой Cheeky Barker-д оролцох боломжтой гэж зарласан.

Энэ төсөлд тулгарсан гол бэрхшээл нь ихэнх ноход өмнө нь студид очиж үзээгүй бөгөөд шинэ орчинд  сандарч байсан.

Зураг авахаасаа өмнө тэдний зан байдлыг ойлгоход нэг нохойнд дор хаяж 10 минут зарцуулсан. Би нохойны эрүүл мэнд, үүлдрийн шинж чанар, нохойны аюулгүй байдлын талаарх мэдлэг, мэдлэгээ дээшлүүлэхийн тулд орон нутгийн нохой сургагч, нохойн мэргэжилтэнтэй хамтран ажилласан. 

Нохой бол хүмүүсийн төсөөлдгөөс хамаагүй ухаалаг. Тэд бидэнтэй хэрхэн харилцаж байгааг ойлгох нь бидний үүрэг юм.

Гэрийн тэжээвэр амьтдад зориулсан хөрөг зураг миний сонирхлыг үргэлж татсаар ирсэн учир надад их сонирхолтой байлаа.

Нохойн ихэнх нь нутгийнх бөгөөд би тэднийг элдэв сонин байдалд орсон мэтээр зургийг нь авлаа.

Үүгээрээ хөзөр худалдаанд гаргасан бөгөөд бид захиалгаар илгээж байгаа.

Оймсны хулгайч

HECTOR - Оймсны хулгайч

Илрүүлээгүй сэжигтэй үйл ажиллагаа

CoCo - Илрүүлээгүй сэжигтэй үйл ажиллагаа

Шагай хазагч

Wesker - Шагай хазагч

гэрийн даалгавар идэгч

Domino - Гэрийн даалгавар идэгч

булж нуусан эрдэнэсийг хайгч

Buzz - Далайн дээрэмчин. Булж нуусан эрдэнэсийг хайгч

зуушны хулгайч

Kiddo - Зуушны хулгайч

дотуур хувцас идэгч

OTTO - Дотуур хувцас идэгч

сая саяыг өвлөн авахын тулд нөхрөө хөнөөхийг завдсан

Betty - Сая саяыг өвлөн авахын тулд нөхрөө хөнөөхийг завдсан

Ор, наалт, ургамлыг устгасан

Toblerone - Ор, наалт, ургамлыг устгасан

Гэмгүй хэрэм олзлогч

Nancy - Гэмгүй хэрэм олзлогч

Гэмт хэрэг үйлдээд оргон зайлагч

Ollie - Хүн амины хэргээс мултрагч

Merlin - Хурд хэтрүүлэгч

Хэт их тоглоом цуглуулагч

Snip - Хэт их тоглоом цуглуулагч

Өндөр газраас үсрэх Зоригтон

Womble - Өндөр газраас үсрэх Зоригтон

олон улсын мафийн босс

Kika - Олон улсын мафийн босс

Үнэтэй гэрийн тэжээмэл тагтаа идэж байна

Harley - Үнэтэй гэрийн тэжээмэл тагтаа идэж байна

Галт тэрэгний дээрэмчин

Crempog - Галт тэрэгний дээрэмчин

Хашааны эргэн тойронд  олз хайн явагч

Kinder - Хашааны эргэн тойронд  олз хайн явагч

#нохой #гэрэл зураг