Монгол Улсын баруун, зүүн, хойд, өмнөд захын цэгүүд
Монгол Улсын баруун, зүүн, хойд, өмнөд захын цэгүүдийг танилцуулж байна.
1. Монголын хамгийн баруун захын цэг
- Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243,6 тоот өндөрлөг бүхий Мааньт уул , хойд өргөргийн 480 581, Дорнод уртрагийн 870 441 -т оршино.
2. Монголын хамгийн зүүн захын цэг
- Монголын хамгийн зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7,1 километр зайд орших 1290,0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар , хойд өргөрөгийн 460 531 , дорнод уртрагийн 1190 561 -д оршино.
3. Монголын хамгийн хойд захын цэг
- Монголын хамгийн хойд захын цэг нь Их Саяаны нурууны Монгол Шарын даваа , хойд өргөрөгийн 520 091 , дорнод уртрагийн 980 571 -д оршино.
4. Монголын хамгийн өмнөд захын цэг
- Монголын хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны бор толгойн хойд өргөрөгийн 410 351 , дорнод уртрагийн 1050 001 -д оршино.