Селена Гомез найз залуу Бенни Бланкотойгоо эргэн нийлжээ


Т.Онон | YOLO.MN
2024-06-17

6-р сарын 12-ны Лхагва гарагт 36 настай Бланко найз охиныхоо зургийг Instagram Stories хуудсандаа хуваалцаж, хэсэг хугацаанд салсны дараа түүнийг эргэж ирсэн тухайгаа бичжээ. Нүдээ анин, цагаан дэр дэрлэн сууж байгаа Селена Гомезын зургийг "Тэр буцаж ирлээ" гэсэн тайлбартайгаар өөрийн Instagram-даа оруулжээ.

31 настай дуучин, жүжигчин бүсгүй Эмилиа Перезийн шинэ киног сурталчлахаар Каннын кино наадамд оролцож, Нью Йорк хотод "Only Murders in the Building" киноны зураг авалтад оролцож завгүй байсан.

Гомез, Бланко нар 2023 оны 12-р сард харилцаагаа баталгаажуулж, 2024 оны 1-р сард хосууд Эммигийн наадамд couple debut-ээ хийсэн.

Сонирхуулахад Селена Гомез өнгөрсөн сард хүүхэд үрчилж авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

"Би таван жил ганцаараа байсан, би үүнд үнэхээр дассан. Олон хүмүүс ганцаараа байхаас айдаг. Тэгээд би хэн нэгэнтэй уулзахгүй бол 35 насандаа хүүхэд үрчилж авах төлөвлөгөөгөө гаргасан" гэжээ.

#selena