Алдарт “I Carly” цувралыг албан ёсны эрхтэйгээр Монголд хийнэ


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-06-17

Өсөн хөгжиж буй өсвөр насныхны тухай өгүүлэх Америкийн алдарт цуврал бол “I Carly” билээ. 2007 онд анхны ангиа цацаж олон улсад алдаршиж эхэлсэн. Түүнээс хойш 2012 он хүртэл нийтдээ 97 ангийг үзэгчдийн хүртээл болгожээ.

Манай улс эл цувралын албан ёсны эрхийг нь авч “I Misheel” нэрт тв шоу контент болгон гаргахаар ажиллаж байгаа гэдгийг мэдээллээ. Энэ нь Ази тивд анх удаа зохиогдож байгаа аж.

Одоогоор цувралын гол болон туслах дүр бүтээх 10-25 насны 28 залуусыг хайж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтаа аль хэдийн зарлажээ. Бүртгэл зургаадугаар сарын 25-нд дуусна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг i_misheel_official инстаграмм хуудас болон I Misheel facebook page хуудсаар бүртгүүлэх боломжтой юм. Мөн Twin Tower-ийн 3 давхарт бүртгэж байгаа аж.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “I Misheel” фэйсбүүк хуудсаар авна уу.

 

Эх сурвалж: I Misheel

#medee