Кэйтлин Женнер буюу Уильям Брюс Женнерийн хүүхдүүд


Т.Онон | YOLO.MN
2024-06-14

Арван төрөлт тэмцээнээр Олимпид оролцож байсан тамирчин, урам зоригийн илтгэгч асан Кэйтлин Мари Женнер (төрсөн нэр нь Уильям Брюс Женнер; 1949 оны 10-р сарын 28-нд төрсөн; 2015 он хүртэл Брюс Женнер гэдгээрээ алдартай байсан)

2015 оны 4-р сард Уильям Брюс Женнер транс эмэгтэй болж олны өмнө гарч ирсэн бөгөөд тэр оны 7-р сард  Кэйтлин Мари Женнер гэх шинэ нэрээ зарласан.

Тэрээр гурван эхнэртэй байсан ба зургаан хүүхэдтэй:

Эхнэр Кристи Скоттоос 45 настай Берт Женнер, 44 настай Кассандра Марино гэх хүү, охинтой бол

Эхнэр Линда Томпсоноос 43 настай Брэндон Женнер, 40 настай Броди Женнер гэх хоёр хүүтэй

Эхнэр Kris Kardashian-аас 28 настай Кендалл Женнер, 26 настай Kylie Jenner  гэх хоёр охинтой.

Burt Jenner, 45

Бөрт нь Женнерийн зургаан хүүхдийн хамгийн том нь юм. Бөрт 1978 оны есдүгээр сарын 6-нд Лос-Анжелест төрсөн бөгөөд 1976 онд автомашины ослоор амиа алдсан Брюс Женнерийн төрсөн дүүгийн нэрээр нэрлэгдсэн юм.

Бөрт ихэнх дүү нараасаа ялгаатай нь уралдааны машины жолооч болох хүсэлтэй хүмүүст зориулсан Фордын ивээн тэтгэдэг “Октан Академи” реалити шоуг эс тооцвол реалити телевизээс ихээхэн зайлсхийдэг. Бөрт энэхүү шоуны 2-р улиралд нь шалгаран тэмцээнд түрүүлж, 100,000 долларын шагнал авч байсан. Хэд хэдэн удаа осолдсон ч Бөрт автомашин, ачааны машины уралдааны мэргэжлийн карьераа амжилттай үргэлжлүүлсэн.

Бөрт уралдахаас гадна Лос-Анжелес хотод нохойн зугаалга хийдэг байв. Тэгээд “Октан Академи”-д хожсон мөнгөөрөө нохой тэжээх, арчлах ​​“West LA Dogs”-ийг нээжээ. Үүнээс хойш тухайн компани нь хүнийх шиг ор хөнжилтэй, нохойны тусгай зурагт зэрэг тохилог эд зүйлтэй нохойн люкс үйлчилгээ үзүүлдэг хоёр байгууламж болж өргөжсөн.

Бөрт аав болсон бөгөөд олон жилийн найз бүсгүй Валери Питалотойгоос гурван хүүхэдтэй: хөвгүүд болох Бодхи (2016 оны 7-р сард төрсөн) ба Бэхр (2019 оны 2-р сард төрсөн). Охин Голди (2022 оны 3-р сард төрсөн) нь Брюс Женнерийн 20 дахь ач хүүхэд болжээ.

Cassandra Marino, 44

Кэйси гэгддэг Кассандра Марино нь Женнер, Скотт нарын хоёр дахь хүүхэд юм. Тэрээр 1980 оны 6-р сарын 10-нд төрсөн. Тэр үед гэр бүр салж байсан бөгөөд Брюс Женнер охиныгоо Лос-Анжелес хотод төрөхөд нь ч очиж байгаагүй гэж Vanity Fair сэтгүүлд мэдэгджээ.

Brandon Jenner, 43

Кассандра төрөөд жил хүрээгүй хугацааны дараа Брюс Женнер нь хоёр дахь эхнэр Томпсонтойгоо хамт хүү Брэндоныг 1981 оны 6-р сарын 4-нд Лос-Анжелес хотод өлгийдөн авчээ.

Дуучин, ая зохиогч Брэндон нь алдарт Кардашианы хойд ах дүү нараас ч өмнө реалити телевизийн дебютээ хийсэн. 2005 онд “Kardashians” киноны нээлт болохоос хоёр жилийн өмнө Брэндон болон түүний дүү Броуди нар FOX телевизийн богино хугацааны “The Princes of Malibu” реалити цувралд оролцож байжээ. Реалити телевизээс гадна тэрээр хөгжимчний карьераа эхлүүлсэн бөгөөд анхны эхнэр Лиа Женнертэй хосолсон тоглолт хийдэг байсан ба сүүлд нь гоцлол уран бүтээлч болжээ.

Малибу хотод хамтдаа өссөн Брэндон, Лиа нар 2012 оны 5-р сард гэрлэж, 2015 оны 7-р сард охин Эва Жеймстэй болж, 2018 оны 9-р сард 14 жил хамт амьдарсны эцэст салсан. Брэндон 2020 оны 1-р сард жирэмсэн сүйт бүсгүй Кэйли Стокертэй хоёр дахь удаагаа гэрлэжээ.

Брэндон "Би аавтайгаа 8-25 насны хооронд таван удаа ч уулзаагүй. Аав Kris Kardashian-тай танилцаж гэрлэсний дараа гэр бүл гэдэг түүний хувьд бизнес болж, би өсвөр насныхаа ихэнх хугацаанд хол байсан. Би тэдний эрч хүчтэй амьдралын нэг хэсэг байхыг хүсээгүй."

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тэдний харилцаа сайжирсан.

Brody Jenner, 40

Эхнэр Крис Томпсоны гаргасан хоёр дахь хүүхэд нь Броди байв (Лос Анжелес, 1983.08.21)

Броди олон жилийн туршид хэд хэдэн реалити шоуны гол тулгуур болсон юм. 2005 онд "The Princes of Malibu" киноноос эхлэн тэрээр MTV-ийн The Hills and Bromance, E!-ийн Sex with Brody болон хамгийн сүүлд "The Hills: New Beginnings"  цувралд тоглосон. Тэрээр мөн "Keeping Up With the Kardashians" нэвтрүүлэгт өөрийн эгч Кендалл, Кайли нартай хамт оролцсон.

Броди нь Кэйтлин Картертай нэг удаа гэрлэсэн боловч хосууд Индонезид хуримаа хийснээс хойш ердөө нэг жилийн дараа буюу 2019 оны наймдугаар сард салсан. 2022 оны 6-р сард тэрээр мэргэжлийн серфчин Тиа Бланкотой хосууд болжээ.

Kendall Jenner, 28

Тавдугаарт гурав дахь эхнэр Kris Kardashian-ий анхны хүүхэд Кендалл бичигджээ. Кендалл 1995 оны 11-р сарын 3-нд Лос-Анжелес хотод төрсөн бөгөөд жилийн өмнө алагдсан Крисийн дотны найз Николь Браун Симпсоныг дурсан түүнд Николь гэдэг нэрийг өгчээ.

Кендаллын олны анхаарлын төвд байгаа амьдрал 2007 онд "Keeping Up with the Kardashians" нээлтээ хийснээр 11 настайгаасаа эхэлсэн. Түүний загвар өмсөгч болох хүсэл нь шоуны үеэр тод илэрч, 2009 он гэхэд 13 настайдаа Вилхельмина-тай гэрээ байгуулжээ.

2018 онд Кендалл дэлхийн хамгийн өндөр орлоготой супермодель болсон. Кендалл загвар өмсөгчөөс гадна 2021 оны 2-р сард өөрийн архины брэнд болох “818 Tequila”-г гаргажээ.

Реалити телевизээр өссөн хэдий ч Кендаллын романтик амьдрал нь ихэвчлэн камерын гадна байсан. Тэрээр 2023 оноос хойш дуучин Bad Bunny-тэй нэр холбогдож байгаа юм.

"Насан туршдаа аавын охин байсан" гэж хэлж байсан Кендалл аавыгаа 2015 онд хүйсээ солиулснаас хойш улам л дотно болсон.

Kylie Jenner, 26

Кардашиан-Женнер овгийн хамгийн залуу нь Кайли юм. 1997 оны 8-р сарын 10-нд Лос-Анжелес хотод төрсөн Кайли 10 настайгаасаа эхлэн "Keeping Up with the Kardashians" шоунд гэр бүлийнхээ хамт тоглож эхэлсэн. Тэрээр 2017 оны 8-р сард "Life of Kylie" хэмээх өөрийн гэсэн цувралаа хийжээ.

Хэдийгээр Кайли хамгийн бага нь байсан ч энэ байдал түүнд  нэрээ гаргахад нь саад болоогүй юм. Тэр 18 настайдаа уруулын будгийн иж бүрдэл борлуулдаг өөрийн гоо сайхны "Kylie Cosmetics" компанийг үүсгэн байгуулсан бөгөөд тэр цагаас хойш нүүр будалт, арьс арчилгаа, нялх хүүхдийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр брэндээ өргөжүүлжээ.

24 настайдаа Кайли дэлхийн хамгийн залуу тэрбумтан төдийгүй Instagram-д 300 сая дагагчтай анхны эмэгтэй болжээ. Мөн тэрээр "Rise and Shine" дуугаараа алдартай.

Кайли 20 настайдаа ээж болсон бөгөөд охин Сторми Вэбстер нь олон удаа салж нийлж явсан найз залуу Трэвис Скотттын хүүхэд юм. 2022 оны 2-р сард хоёр дахь хүүхдээ төрүүлсэн ба хүүгээ анх Вольф Вебстер гэж нэрлээд дараа нь нэрийг нь Айре болгон өөрчилсөн.

#оддын тухай