Гадаадад сургалтын зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2024-06-12

1. Хамрах хүрээ:

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times  Higher  Education  World  University  Rankings"  болон  "Academic  Ranking  of  WorldUniversities"  байгууллагын сүүлд тогтоосон  эрэмбийн жагсаалтын  эхний  50-д  багтсан  их, дээд   сургуулийн   бакалаврын   үндсэн   хөтөлбөрт   суралцах   эрх   авсан   суралцагчид хамрагдана. Журмын    дагуу    сонгон    шалгаруулалтад    тэнцсэн    бакалаврын    зэргийн үндсэн хөтөлбөрийн суралцагчдад сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувийн зээл олгоно. Боловсролын  ерөнхий хуулийн  5.1.3-т  заасан “тэгш  хүртээмжтэй  байх”  зарчмын  дагуу тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд өрхийн нэг гишүүнийг хамруулна. Өрхийн аль нэг гишүүн өмнө нь   энэ   журамд   заасан   аль  нэг   тэтгэлэг,   зээл,   хөнгөлөлтөд  хамрагдсан  бол   тухайн суралцагчтай  ижил  оршин  суугаа газрын  хаягт    байнгын  оршин  суух  бүртгэлтэй,  хамт амьдардаг бусад гишүүн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд дахин хамрагдахгүй. Нийтийн  албанд  нийтийн  болон  хувийн  ашиг  сонирхлыг  зохицуулах,  ашиг  сонирхлын зөрчлөөс   урьдчилан   сэргийлэх   тухай   хуулийн   201.1-д   заасны   дагуу   Монгол   Улсын Ерөнхийлөгч,  Улсын Их Хурлын  гишүүн,  Монгол  Улсын  Ерөнхий  сайд,  Засгийн  газрын гишүүн,  аймаг,нийслэлийн  Засаг  дарга, эсхүл  түүний  эхнэр,  нөхөр, хамтран  амьдрагч, хүүхэд сангийн хөрөнгөөр суралцахгүй

2. Сурах мэргэжлийн чиглэл:

Засгийн  газрын  2023  оны  03  дугаар  сарын  29-нийөдрийн  115  дугаар  тогтоолын  1,2дугаар  хавсралтаар  баталсан “Дээд  боловсролын тэргүүлэх  мэргэжлийн  чиглэл”“Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д заасан мэргэжил байна /Дэлхийн шилдэг их сургуулиудын   зэрэглэл   тогтоодог   олон   улсад   хүлээн   зөвшөөрөгдсөн "Times   Higher Education   World   University   Rankings",   эсхүл "Academic   Ranking   of   World   Universities" байгууллагын   сүүлд   тогтоосон   эрэмбийн   жагсаалтын   эхний   20-д   багтсан   сургалтын байгууллагад  бакалаврын  үндсэн  хөтөлбөрөөр  суралцах  урилга  авсан  бол  мэргэжил харгалзахгүй/

3.Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх.
  • Бакалаврын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх.
  • Зээл авснаас бусад    тохиолдолд    Боловсролын    зээлийн    сангийн хөрөнгөөр суралцаагүй байх.
  • Өрийн  мэдээллийн  нэгдсэн  санд  зээлийн  үлдэгдэлгүй,  Зээлийн  мэдээллийн  санд бусад этгээдээс авсан хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх.
  • Дэлхийн   шилдэг    их    сургуулиудын    зэрэглэл    тогтоодог    олон    улсад    хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings", эсхүл "Academic  Ranking  of  World  Universities" байгууллагын  сүүлд  тогтоосон  эрэмбийн  жагсаалтын эхний   20-д   багтсан   сургалтын   байгууллагад   бакалаврын   үндсэн   хөтөлбөрөөр суралцах  урилга  авсан  бол  мэргэжил  харгалзахгүй, 21-50-д  багтсан  сургалтын байгууллагад бакалаврын  үндсэн хөтөлбөрөөр  суралцах  урилга авсан  бол Монгол Улсын   Засгийн   газраас   баталсан   Монгол   Улсыг   хөгжүүлэхэд   шаардлагатай тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцах

 4. Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Хүсэлт (баталсан маягтын дагуу)

2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал:

  • Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсхүл захидлын хуулбар; (урилга  англиас  бусад  гадаад  хэл  дээр  бичигдсэн  бол  албан  ёсны  орчуулга хийлгэсэн байна);
  • Дэлхийн  шилдэг  эхний  50  их  сургуулийн  бакалаврын  үндсэн  ангид  суралцаж  буйг нотолсон албан бичиг; (албан бичиг англиас бусад гадаад хэл дээр бичигдсэн бол албан ёсны орчуулга хийлгэсэн байна).

3. Англи хэл дээр суралцах тохиолдолд хүчинтэй хугацаа дуусгавар болоогүй IELTS-ийн 7.0 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн 94 буюу түүнээс дээш оноотойг батлах баримт бичиг, бусад  гадаад  хэлээр  суралцах  тохиолдолд эдгээртэй  дүйцэхүйц  олон  улсын  шалгалтын оноотойг нотлох баримт бичгийн хуулбар

4. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

5. Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/

6. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт/

  • Хэрэв  12  дугаар  ангийн  сурагч  бол  2023-2024  оны  хичээлийн  жилийн  дүнгийн хуулбар;
  • Хэрэв их, дээд сургуулийн оюутан бол сүүлийн улирлын дүнгийн хуулбар

7. Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар/Заавал биш/

8. Бусад /Суралцах төлөвлөгөө, багшийн тодорхойлолт, намтар 

5.Сонгон шалгаруулалт:

  • Боловсрол,  шинжлэх  ухааны  сайдын  тушаалаар  байгуулагдсан Ажлын  хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг 2024оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 06дугаар сарын 27-ны өдрийг дуустал зохион байгуулна.
  • Сонгон шалгаруулалтад  оролцох  хүсэлтийг 2024 оны 06 дугаар  сарын 20-ныөдөр хүртэл цахимаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, санал хүсэлтийг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын зээлийн сангийн 7004-7009(1100), утсаар лавлана уу.

#tetgeleg