ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан шилдэг оюутнуудад зориулсан тэтгэлэгт xөтөлбөрөө зарлаж байна


Т.Онон | YOLO.MN
2024-06-11
ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан Монгол Улсад суралцаж буй шилдэг оюутнуудад зориулсан 2024 оны Үндэсний тэтгэлэгт xөтөлбөрөө зарлаж байна.
2015 оноос хойш жил бүр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, олгодог энэxүү тэтгэлэг нь авьяаслаг залуу оюутнуудад хичээл сурлагадаа бүрэн төвлөрч, улс төр болон нийгмийн идэвхээ улам сайжруулах боломжийг олгоx зорилготой
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцох оюутнуудад тавьж буй суурь шаардлагууд:
 
✓ Монгол Улсын иргэн
✓ 25 хүртэлх насны
✓ Нийгмийн идэвхтэй (улс төр, урлаг соёлын эсвэл сайн дурын үйл ажиллагаанд оролцдог)
✓ Монголын их, дээд сургуулийн бакалавр эсвэл магистрын оюутан
✓ Нэгдүгээр курсээ бүрэн төгссөн
✓ Дүнгийн голч 3.0 ба түүнээс дээш
✓ Герман эсвэл англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй (B1 түвшнээс дээш)
✓ Конрад-Аденауэр-Сангийн зохион байгуулж байгаа хурал, сургалт, үйл ажиллагаанд тусалж ажиллах боломжтой байх
2024-2025 оны хичээлийн жилд суралцагч оюутанд олгох тэтгэлэгт:
✓ Сар бүрийн 550.000₮ тэтгэлэг
✓ КАС-ийн сургалт семинар, хурлуудад оролцох, туршлага судлах эрх зэрэг оюуны дэмжлэгүүд багтана.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад материал хүлээн авах эцсийн хугацаа:
2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцоход шаардлагатай бусад мэдээлэл, асуулгын xуудас зэргийг дараах холбоосоор авна уу.
 
 
https://www.kas.de/mn/web/mongolei/kas-sur-place-stipendien?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR06c35Uz9CHvkJ9Q0SZtH1tKSI0avGJc4AKiyfFbm0jEYLMVbYv7lqSbbY_aem_AUAHZu-mddB9_VJkYZmAh3rk3zPM6tnVyW6fQEA4ke1OW9N94cwl4JG1H8TXrKBTcyFUH-yI-TGdRMBGxphL77jU
 
 

#tetgeleg