Оюутан цагдаа нар өдрийн 8 цагаар, цагийн 10 000 төгрөгийн хөлстэйгээр ажиллана


YOLO.mn | YOLO.MN
2024-06-11

Улаанбаатар хотын их, дээд сургуулийн 150 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллана. 

Монгол улс Гадаадын иргэд жуулчдын тоо ихээр нэмэгддэг зуны улиралд  гэмт тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгцээт мэдээ, мэдээлэл хангах, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллах зорилготой. 

Гадаад хэлний мэдлэгийн /Англи, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт/ түвшнийг үндэслэн шалгаруулж авсан Оюутан цагдаа нар зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 -ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд өдрийн 8 цагаар, цагийн 10 000 төгрөгийн хөлстэйгээр ажиллана. 

Түүний өмнө Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Оюутан цагдаагийн үүргийн талаарх ойлголт болон Эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед өөрийн аюулгүй байдлыг хангах чадварт суралцахаас гадна Улаанбаатар хотын түүх, соёл, хотын танилцуулга, түүхэн дусргалт газар, гол үзмэрүүдийн мэдээлэл, Улаанбаатар хотын газрын зураг дээр ажиллах дадал, хотын төв хэсэг, барилга, байгууламж, гудамжны нэршил, үзвэр үйлчилгээний газруудыг нэрлэх, байршлыг заах арга зэрэг онол, практикийн мэдлэг олж авахаар сургалтанд хамрагдана. 

Зуны туршид “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, нийгэмд тустай ажил хөдөлмөр эрхлэн, санхүү болон мэдлэг чадвартаа хөрөнгө оруулалт хийх сонирхолтой оюутан залуус та бүхэн доорх линкээр бүртгүүлэх боломжтой юм. 

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
https://forms.gle/EdmvinXcrmYeYS1L8

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 95554528, 80933993 утсаар авна уу!

#oyutantsagdaa #оюутанцагдаа