Аагим зуны урт амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ хараахан шийдээгүй бол бидний зүгээс сэтгэлийг чинь догдлуулах 5 романтик к-драмаг танилцуулж байна.
Магад уг жагсаалтад үзсэн бүтээл чинь багтсан байж болох ч дахин нэг удаа үзэж, ахин шинэ мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна.
1. Extraordinary You
Ин Дану бол баян айлын эрх танхи охин. Гэвч тэрээр зүрхний өвчтэй бөгөөд өөрийг нь огт тоодоггүй залууг 10 жил сэтгэлдээ тээж яваа нэгэн. Нэг өдөр өөрийнхөө амьдралыг бодит биш зурагт ном гэдгийг олж мэдэх ба удахгүй үхэх гэж байгаа туслах дүр гэдгээ мэднэ. Дану үхэхийг хүсээгүй тул зохиолыг өөрчлөхөөр шийджээ.
2. Doom at Your Service
Зурагт номын компанийн ажилтан Tak Dong Kyung өөрийгөө тархины хорт хавдартайг олж мэднэ. Амьдрал түүнд утгагүй санагдаж хорвоо ертөнцийг сүйрээсэй хэмээн хүсэх үед “сүйрэл” гэх нэртэй ч хүйтэн төрхтэй, царайлаг залуу түүний амьдралынх нь үлдсэн хугацаанд буюу 100 хоногт хамт байх гэрээ байгуулж хоёр сонголт санал болгоно. Ямар сонголт санал болгох бол?
3. While You Were Sleeping
Зүүдэндээ ирээдүйн үйл явдлыг хардаг гурван хүний түүх. Сэтгүүлч Хун Жү, прокурор Жэ Чан, цагдаа Ү Таг нар нэг ижил чадвартайгаас гадна тэдний хувь заяа хоорондоо огтлолцох болно.
4. The Atypical Family
Бок Гви Жу болон түүний гэр бүл өөр өөр ер бусын хүч чадалтай. Бок Гви Жу цаг хугацаагаар аялах чадвартай хэдий ч зөвхөн аз жаргалтай үе рүүгээ л аялах боломжтой. Түүний гэр бүл нойргүйдэл, гар утасны донтолт зэрэг асуудлуудаас болж өөрсдийн хүч чадлаа алдана.
5. The Story of Park’s Marriage Contract
19-р зуунд, Пак Ён Вүгийн нөхөр хуримын өмнө шөнө нь зүрхний өвчнөөр нас барна. Гэтэл нэгэн эр түүнийг хулгайлан худаг руу шидсэнээр Пак Ён Вү одоогийн Өмнөд Солонгосын Сөүл хотод ирнэ. Түүнийг юу хүлээж байгаа бол?
Эх сурвалж: soompi.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх