Жүжигчин Lee Yeon Hee бие давхар болсноо зарлалаа


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-06-10

“Ghost”, “Miss Korea”, “Race”, “The Game: Towards Midnight” зэрэг киногоороо олонд танигдсан Солонгосын жүжигчин Lee Yeon Hee бие давхар болсон гэдгийг түүний агентлаг Saram Entertainment-аас зарлалаа.

Тэрээр есдүгээр сард төрөх бөгөөд энэ нь түүний анхны хүүхэд аж. Жүжигчин бүсгүй одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны зургаадугаар сард олны танил бус нөхөртэйгөө гэрлэсэн билээ.

Эх сурвалж: Soompi

#одод