Jungkook фенүүддээ зориулж “Never Let Go” дуугаа гаргана


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-06-04

BTS хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчид бол ARMY нар билээ. Jungkook фенүүддээ зориулан “Never Let Go” дуугаа гаргах гэж байгааг түүний агентлаг болох Big Hit Music-ээс мэдэгдлээ.

Тус дуу нь энэ сарын 7-нд цацагдах бөгөөд Jungkook арми нарынхаа хязгааргүй, өгөөмөр хайранд талархаж буйгаа уг дуугаараа илэрхийлж байгаа аж. Дууны нэр нь “Бие биенийхээ гарыг хэзээ ч бүү салгая” гэсэн утгатай ба сэтгэл хөдөлгөм дууны үгстэй байх юм.

Сонирхуулахад ARMY гэдэг нь Adorable Representative M.C. for Youth гэсэн үгийн товчлол аж.

#оддынмэдээ