Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Вивьен өөрийн нэрээсээ аавынхаа "Питт" овгийг хассан байна.
Вивьений ээж болох Анжелина Жолигийн продюсерлож тусалсан "The Outsiders" хэмээх шинэ мюзиклийн уран бүтээлчдийн нэрсэнд 15 настай охины өмнөх "Вивьен Жоли-Питт" нэрийн оронд "Вивьен Жоли" гэсэн байв. Гэхдээ Вивьен нэрээ хуулийн дагуу өөрчилсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Жоли, Питт хоёрын төлөөлөгчтэй холбогдож мэдээлэл авах гэсэн боловч, тайлбар авч чадаагүй талаар People.mn мэдээлжээ. Вивьен бол Жоли, Питт нарын зургаан хүүхдийн дунд нэрээ өөрчилсөн анхны хүүхэд биш юм.
Ууган охин Захара өнгөрсөн арваннэгдүгээр сард их сургуулийнхаа бүлгэмд элсэхдээ өөрийгөө "Захара Марли Жоли" гэж танилцуулж байсан нь бичлэгт гарсан юм.
2016 онд Жоли салах өргөдлөө өгч, Вивьен, Захара, Нокс, Маддокс, Пакс, Шило хэмээх зургаан хүүхдээ өөрийн биеэр асран хамгаалах хүсэлт гаргасан билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх