"Тэнгисийн эрэг"-ийн Анар клипэнд тогложээ


Т.Онон | YOLO.MN
2024-05-24

"Тэнгисийн эрэг 24/7" шоу нэвтрүүлэгт үзэгчдийн хайрыг хамгийн ихээр татсан Анар маань дуучин Заяагийн "Хайр минь" дууны клипэнд тогложээ.

Цайлган цагаан зантай, царайлаг, нуруулаг Анар клип, рекламд тоглож чамгүй жүжигчин гэдгээ нотлоод байна. "Хайртай бүсгүйгээ өөрийн болгочихоороо яахаа мэдэхээ байчихдаг" гэдэг тэрээр клип дээрээ ч найз бүсгүйдээ хаягддаг ажээ.

Анар 22 настай. Санхүү эдийн засгийн сургуулийн олон улсын худалдааны ангийн төгсөх курсийн оюутан. Айлын бага тэрээр чөлөөт цагаа фитнест өнгөрөөх дуртай. Түүний бүтэн нэрийг Халиб Рүстем Каиш гэдэг.

#дуу