Өсвөр нас гэдэг хүн бүрийн тойрч бус дайрч гардаг, эгзэгтэй бөгөөд ээдрээтэй мөчүүд хосолсон үе билээ. Энэ үед бие хүн болж төлөвших, бэрхшээл асуудлуудыг давч гарах, бүр цаашлаад өөрийгөө олж нээхэд хүртэл том боломж бий болдог.
Ээж аав, дотны найздаа ч тэр бүр хэлж, зөвлөж чаддаггүй сэдвүүд, тэр тусмаа шилжилтийн насанд түгээмэл тохиолддог нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд хүн бүрт тохиолддог. Гэхдээ хүний эрүүл мэнд, сэтгэл санаа гээд бүх зүйлд чухал нөлөөтэй энэ асуудал ил тод мөн нээлттэй байж чаддаггүй.
Тиймээс YOLO.mn сайт өсвөр үеийнхэн та бүхэнд өөрт болон ойр дотны хэн нэгэнд тохиолдож байсан асуудлаас хуваалцаж санал бодлоо нээлттэй илэрхийлэхийг хүсч байна. Та бүхний оролцоо бүрэн нууцлалтай байх тул нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх түгээмэл тохиолддог асуудлууд, хэрхэн шийдвэрлэж болох тал дээр “БИД НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦМААР БАЙНА” санал асуулгад оролцож өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй.
Асуулгад маань идэвхтэй оролцож, асуулгыг бүрэн бөглөж, санал бодлоо илэрхийлсэн хүүхдүүдээс бид 30 хүүхдийг шалгаруулж 2-р сарын 14,15-ны өдрүүдэд “Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд зохиогдох Өсвөр үеийнхний чуулга уулзалтын урилгыг бэлэглэх болно. Энэхүү чуулга уулзалтын талаар ЭНД дарж мэдээлэл авах боломжтой.
“БИД НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦМААР БАЙНА” санал асуулгад ЭНД дарж оролцоорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх