BELIFT LAB нь ADOR-ын гүйцэтгэх захирал Мин Хи Жинийг бизнест саад учруулсан, гүтгэсэн хэргээр гомдол гаргав


Т.Онон | YOLO.MN
2024-05-22

Солонгосын энтертэйнмэнт салбарын Hybe группийн хоёр охин компани болох BELIFT LAB  ба ADOR-ын хооронд ноцтой маргаан дэгдэв.

BELIFT LAB нь өнөөдөр ADOR-ын гүйцэтгэх захирал Мин Хи Жин-ийн эсрэг бизнест саад учруулсан, нэр төрд халдсан гэж гомдол гаргажээ. Түүний тараасан худал мэдээлэл нь компани болон уран бүтээлчдэд ихээхэн хохирол учруулав гэж мэдэгдлээ.

Гүйцэтгэх захирал Мин Хи Жиний ILLIT –ийн эсрэг мэдүүлсэн уран бүтээлийг хуулбарлан дууриасан гэх цуу яриа үндэслэлгүй гэдгийг мэдэгдэв.

ILLIT нь энэхүү нэхэмжлэлийг няцаах ба үнэн мөнийг тогтоолгохын тулд шүүхэд нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд оюуны өмчийн хулгайн гэмт хэргийн талаар шударгаар шүүх шаардлагатай байгааг онцоллоо.

BELIFT LAB нь өөрсдийн уран бүтээлчдийн хүчин чармайлт, ололт амжилтыг ор үндэсгүй таамаглал, ташаа мэдээллээр гутааж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.

Саяханаас HYBE компанийн зүгээс Гүйцэтгэх захирал Мин Хи Жинийг удирдлагын эрхийг хууль бусаар авахыг оролдсон ба олгосон итгэлийг хөсөрдүүлэв хэмээн буруутгаснаар HYBE-ын удирдлага болон Гүйцэтгэх захирал Мин Хи Жин хоёрын хоорондох маргаан хурцдаад байгаа.

Харин гүйцэтгэх захирал Мин Хи Жин ADOR-ын NewJeans-ийн бүтээлийг ILLIT хулгайлсаныг нотлох баримт байгаа нь хууль ёсны бөгөөд дотоод аудит хийгэх шаардлагатай  гэж мэдэгдэв.

Өнөөдөр ILLIT –ийн BELIFT LAB дараах мэдэгдлийг гаргав.

Сайн байна уу, Belift Lab байна.

Бид өнөөдөр (5-р сарын 22) Гүйцэтгэх захирал Мин Хи Жинийг нэг талын худал мэдүүлгээр манай компани болон бидэнтэй холбоотой уран бүтээлчдэд хохирол учруулсан, бизнест хөндлөнгөөс оролцож, нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.

ILLIT-ийн эсрэг Мин Хи Жингийн гаргасан хулгайн мэдээлэл үнэнд нийцэхгүй гэдгийг бид тодорхой мэдэгдэж байна. Бид эдгээр мэдэгдлийг худал гэдгийг нотлох баримтуудыг шүүхийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд үүнд багагүй хугацаа шаардагдах ч хуулийн дагуу үнэн мөнийг тодруулах болно.

Оюуны өмчийг хулгайлсан эсэхийг тогтоохдоо нэг талын, гуйвуулсан тайлбараар бус, үндэслэлтэй тогтоох ёстой. Уран бүтээлчид, гишүүдийн маань хичээл зүтгэл, ололт амжилтыг үл тоон худал ташаа мэдээллээр гутааж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байна.

Цаашилбал, энэ асуудал ILLIT-тэй холбоогүй ч ILLIT-ийн гишүүд хүмүүсийн дургүйцэлд өртөж байна. Манай уран бүтээлчдийг ялгаварлан гадуурхсан доромжлол, гүтгэлэг, худал мэдээллийг нэн даруй таслан зогсоохыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Уран бүтээлчдээ, гишүүдээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно.

Эх сурвалж: Allkpop, soompi

#kpop