Жинхэнэ болон хуурамч байдал эрс ялгаатай. Гэвч бидний ихэнх нь хууран мэхлэлтийг тодорхойлохдоо тийм ч сайн байдаггүй. Дараах 5 үгс хуурамч хүмүүсийг ялган танихад тусална.
1) "Үнэнийг хэлэхэд"
Та хэзээ нэгэн цагт "Үнэнийг хэлэхэд" гэж давтан хэлж байсан уу? Энэ нь гэмгүй мэт санагдаж болох ч тийм биш юм.
Ийм хэллэг ашиглах нь хэн нэгэн хуурамч байгаагийн дохио. Иймэрхүү хэллэгийг хэтрүүлэн хэрэглэх нь үнэнч байдлаа батлах шаардлагатай байгааг илтгэдэг.
Анхаарах ёстой ижил төстэй хэллэгүүд:
2) "Би санахгүй байна"
Холбооны мөрдөх товчооны зан үйлийн шинжээч асан, профессор Жек Шаферын тэмдэглэснээр хууран мэхлэгч хүмүүс ой санамж муутай юм шиг байдаг нь үнэнийг нуун дарагдуулах тактик аж. "Би санахгүй байна" гэх мэт хэллэг нь хэн нэгэн тантай үнэн харьцахгүй байгаагийн шинж юм. Энэ нь ихэвчлэн баримтыг үгүйсгэх стратегийн арга бөгөөд ингэснээр бодит үнэнийг тодорхойгүй байдалд оруулдаг.
Анхаарах ёстой ижил төстэй хэллэгүүд:
3) "Хэрэв чи надад үнэхээр санаа тавьдаг байсан бол ..."
Найз тань танаар ямар нэг зүйл хийлгэхийг хүсч, "Хэрэв чи надад үнэхээр санаа тавьдаг байсан бол миний үдэшлэгт ирэх л байсан" эсвэл "Хэрэв чи надад үнэхээр санаа тавьдаг байсан бол надад мөнгө зээлэх байсан даа" хэмээн хэлж байсан уу?
Танил сонсогдож байна уу?
Энэ нь хуурамч найзын гол шинж тэмдэг юм.
Гэм буруутай байдлыг танд тохсоноор таны сэтгэл хөдлөлийг удирдаж эхэлнэ. Жинхэнэ найзууд үүнийг хийдэггүй.
Хэрэв та ийм үг сонссон бол хил хязгаарыг тогтоох нь чухал. Жинхэнэ халамж, нөхөрлөл нь болзолтой байх ёсгүй, эсвэл уяатай байх ёсгүй гэдгийг эелдэг боловч хатуу тайлбарла.
Анхаарах ёстой ижил төстэй хэллэгүүд:
4) "Чи намайг үүнийг хийнэ гэдэгт үнэхээр итгэж байна уу?
"Psychology Today" сэтгүүл нэгэн нийтлэлдээ асуултанд өөр асуултаар хариулах нь заль мэхний нэг гэдгийг тэмдэглэжээ.
Хэн нэгэн буруутгасан зүйлд "Чи намайг тэгнэ гэж үнэхээр итгэж байна уу?" Энэ нь зөвхөн анхны асуултыг тойроод зогсохгүй буруутгагчийг хардлагаа зөвтгөхөд хүргэдэг.
Энэ тактик нь хүмүүсийн анхаарлыг хууран мэхлэлтээс өөр тийш нь чиглүүлж, асуулт асууж буй хүн рүү шилжүүлж, шууд хариу өгөхөөс үр дүнтэйгээр зайлсхийхэд тусална.
Харин шударга хүмүүс буруутгасан зүйлтэй тулгарахдаа шууд үгүйсгэдэг.
Анхаарах ёстой ижил төстэй хэллэгүүд:
5) Хэт дэлгэрэнгүй түүхүүд
Энэ бол тодорхой үг хэллэг биш ч маш чухал юм. Тэгэхээр “хэт нарийвчлалтай яриа" гэж юу гэсэн үг вэ?
Хэн нэгэн үйл явдлын тухай ярихдаа оройн зоогийн ширээний салфетканы өнгө, машин руу алхсан алхмуудын тоо хүртэл хэт их нарийн ширийн зүйл ярьдаг. Гэвч дэндүү дэлгэрэнгүй мэдээлэл нь тэд түүхийг илүү үнэмшилтэй болгох гэсэн эсвэл гол асуудлаас сатааруулах тактик байж болно.
Энэ нь ихэвчлэн сонсогчдыг маш их мэдээллээр овоолон дарж худал хуурмагийг нуун дарагдуулах арга юм.
Хэрэв та ямар нэг зүйлийн талаар хэтэрхий дэлгэрэнгүй мэдээлэл сонсож байгаа бол энэ бүх нарийн ширийн зүйл яагаад хэрэгтэй вэ гэдгийг өөрөөсөө асуу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх