Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Сүүлд муудалцахдаа нилээн хатуу үг хэлчихсэн
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Миний найз хөвгүүн сарын өмнө гадаад руу явсан юм л даа. Тэгээд хол байгаа болохоор өөрийн эрхгүй янз бүрийн зүйлс ургуулж бодоод тэрэндээ өөрөө итгээд найз хөвгүүндээ зөндөө их муухай үг хэлээд гомдоочих юм аа. Хамгийн гол нь манай найз хөвгүүн их завгүй байдаг болохоор тухтайхан ярилцах ч цаг олдохгүй юм аа. Сүүлд муудалцахдаа нилээн хатуу үг хэлчихсэн. Би одоо яавал дээр вэ? Өмнө муудалцахдаа би уучлал гуйж байсан. Гэхдээ тэр үгнүүдэд минь одоо болтол гомдоод байдаг бололтой. Юу хийвэл харилцаагаа хадгалж үлдэх бол?
ЗӨВЛӨГӨӨ: Найз хөвгүүндээ итгэж сурахыг хичээгээрэй
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Аливаа харилцаа нь итгэлцэл дээр тулгуурлаж удаан оршин тогтнож чаддаг. Та хоёрын дунд жижиг зүйлд нурж нурахааргүй бат бөх итгэл байх ёстой. Өөрийнхөө төсөөлж бодсон зүйлдээ итгээд түүнээсээ болоод найз хөвгүүнээ гомдоож байна гэдэг нь та хоёрын харилцаанд итгэлцэл дутагдаж байна гэдгийг харуулж байна. Огтхон ч болоогүй, зөвхөн төсөөлж бодсон зүйлээсээ болоод хайртай хүнийхээ сэтгэлийг сэвтээнэ гэдэг харамсмаар биш гэж үү? Тийм учраас найз хөвгүүндээ итгэж сурахыг хичээгээрэй. Харилцаандаа итгэлцэлийг үүсгэж чадвал харилцаагаа хадгалж үлдэх боломжтой. Мөн найз хөвгүүндээ өөрт нь итгэдэгээ илэрүгээр үйлдлээрээ илэрхийлвэл тэр ч итгэлийг чинь алдахгүйг хичээх болно оо. Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх