Камилла хатан амьтны үсэн эдлэл дахин худалдаж авахгүй гэв


А.Номин | YOLO.MN
2024-05-16

Букингемийн ордноос амьтны эрхийг хамгаалагч байгууллагад бичсэн мэдэгдэлдээ Камилла хатан амьтны үсэн эдлэл дахин худалдаж авахгүй гэдгийг онцолжээ.

Энэ нь түүнийг 2019 онд хатан хаан Элизабетийн гаргаж байсан амьтны үсэн эдлэл худалдаж авахгүй байх шийдвэртэй ижил байр суурьтай байгааг илэрхийлж байгаа аж.

Хатан хаан Элизабетийн уг шийдвэр олон хүнд амьтны үсэн эдлэлээс татгалзах сэдэл болсон юм. Тэрбээр амьтны үсэн эдлэлийг хориглох тухай хууль батлахыг хүртэл уриалж байв.

Британичуудын 95 хувь нь амьтны үсэн эдлэл өмсөхөөс татгалзсан байдаг бөгөөд Хүмүүс амьтанд энэрэнгүй хандахын төлөө нийгэмлэг /PETA/-аас тэдний нэг болсон Камиллаг “жинхэнэ хатан” хэмээн магтаж байна.

PETA нь одоо байгаа үсэн эдлэлээ орон гэргүй, дүрвэгсэд болон дайнд нэрвэгдсэн хүмүүст илгээхийг уриалдаг. Үүнийгээ тэд "Бид эдгээр бүтээгдэхүүний төлөө зовж шаналсан амьтдыг буцаан амьдруулах боломжгүй ч хэрэгтэй хүмүүст нь туслах зорилгоор ашиглаж болно" гэж тайлбарладаг аж.

#дэлхийд