Гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн дэлхийн анхны хүн болох Рик Слейман мэс засал хийлгэснээс хоёр сарын дараа нас баржээ.
АНУ-ын Массачусетс мужийн иргэн 62 настай Слейман өнгөрсөн жил бөөрний өвчний эцсийн шатандаа оношлогдоход эмч нар нь түүнд гахайн бөөрийг туршиж үзэхийг санал болгосон аж.
Гэхдээ түүний нас барсан нь бөөр шилжүүлэн суулгасантай холбоогүй болохыг мэс засал хийсэн эмнэлгээс нь мэдээлсэн байна. Слейманы хувьд бөөрний өвчлөлөөс гадна хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин болон цусны даралт ихсэх өвчтэй байжээ.
Түүний гэр бүлийн гишүүдийн хэлснээр Слейман гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох болсон нь олон хүнд итгэл найдвар өгөх зорилготой байсан гэв.
Гахайн эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгасан анхны тохиолдол энэ биш юм. Өмнө нь хоёр хүнд гахайн зүрх суулгах мэс засал хийсэн ч өвчтөнүүд хагалгаанаас хэдэн долоо хоногийн дараа нас барсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх