Дуучин Жастин Бибер, модел Хейли Болдуин нар анхны хүүхдээ өлгийдөн авна


А.Номин | YOLO.MN
2024-05-10

Дуучин Жастин Бибер, модел Хейли Болдуин нар 2018 оны есдүгээр сард хуримаа хийснээс хойш 5 гаруй жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарлалаа.

Хосууд энэ талаарх бичлэгээ цахим сүлжээндээ нийтэлж, олон нийтэд хуваалцсан юм.

Мөн Хейлигийн ойрын эх сурвалж Ассошиэйтед Пресст өгсөн яриандаа түүнийг өдгөө зургаан сартай жирэмсэн гэдгийг хэлжээ.

Модел бүсгүйн хувьд өмнө нь өгч байсан ярилцлагынхаа үеэр хүүхэдтэй болбол олны анхаарлын төвөөс хол өсгөнө гэдгээ хэлж байсан. Түүний хувьд өөрийн Rhode нэртэй гоо сайхны бүтээгдэхүүний брэндийг үүсгэн байгуулсан юм. 

Эх сурвалж: People

#medee