Николас Галицин: Би маш удаан хугацааны туршид Женниг крашласан


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-05-10

Холливудын алдартай жүжигчин болох Николас Галицин жүжигчин Anna Hathaway-тай хамтран тоглосон “The Idea of  You” киногоо үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байгаа билээ. Тэрээр алдартай дуучин залуугийн дүрийг бүтээсэн ба дүрээ сайн гаргахад BTS болон BLACKPINK хамтлагийн дүр төрх, тайзны ур чадвар ихэд тусалсан байна.

Николас Галицин саяхан Британийн GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурьджээ.

Тэрээр “Тэд бол бие бялдар, тайзны ур чадварын хувьд хамгийн сонирхолтой лавлах цэг. Би мэргэжлийн бүжигчин биш ч тэднээс маш их зүйл сурсан. Гэхдээ миний бүжгийн хэсгийг та нар үзэхгүй байсан нь дээр. Би BTS-д хайртай. BLACKPINK-д ч хайртай. Бас удаан хугацааны турш Женниг крашласан” гэжээ.

Мөн тавдугаар сарын 2-нд HITS Radio ярилцлагад орохдоо “Би К-поп урлагт саяхан орсон ч энэ чиглэлээр мэргэшсэн хүн биш гэдгээ хэлэх ёстой. Би BTS, BLACKPINK-т үнэхээр дуртай болсон. Бүгдээрээ маш их авьяастай. Тэднээс суралцах зүйл олон байсан, би үнэхээр баяртай байна” гэсэн байна.

Сонирхуулахад “The Idea of You” киноны зохиолд BTS –ийн нөхөрлөл, бүжгийн хэсэг болоод хамтлагийн гишүүн Kim Namjoon, Jung Ho Seok нарыг дурьдсан байдаг аж.

Эх сурвалж: Sportskeeda

#medee