Орангутан бич эмийн ургамал ашиглан шархаа эдгээсэн нь эрдэмтдийн анхаарлыг татав


А.Номин | YOLO.MN
2024-05-06

Индонезид орангутан бич нүүрэн дээрх шархаа эмийн ургамал ашиглан эдгээсэн нь эрдэмтдийн анхаарлыг татаад байна.

Энэ нь дэлхийд анх удаа зэрлэг амьтан эмийн ургамал ашиглан өөрийн шархыг эдгээж байгааг баримтжуулсан тохиолдол болсон юм.

Орангутан ургамлын шүүсийг шархадсан хэсэг дээрээ тавьснаас таван хоногт шарх нь аньж, сар орчмын дараа бүрэн эдгэрсэн гэдгийг эрдэмтэд хэлэв.

“Сармагчин нь хүн төрөлхтний хамгийн ойрын төрөл бөгөөд бидэнд адил төстэй олон зүйл байдгийг энэ үйлдэл дахин баталлаа” хэмээн Германы биологич хэлжээ.

Судалгааны багийнхны ажигласнаар орангутан эмийн ургамлын шүүсийг долоон минутын турш шархадсан хэсэгтээ түрхсэн бөгөөд ургамлыг нь мөн идсэн байна. 

Тэдний дүгнэснээр уг амьтан эмийн ургамал хэрэглэж байгаагаа мэдэж байсан гэв. Ургамал нь хатуу гадаргуутай тул идэхэд цаг их ордог тул орангутанууд уг эмийн ургамлыг идэх нь маш ховор байдаг аж.

Akar kuning гэдэг ургамал нь үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд зарим газар хумхаа, чихрийн шижин өвчнийг эмчлэхэд ашигладаг. 

#medee