Олон улсын далайн их сургуулиудын холбоо (IAMU)-ны албан ёсны гишүүн Вьетнамын Далайн их сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд зориулан сургалтын төлбөр, оюутны дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтсан 100 хувийн тэтгэлгээр бакалаврын түвшинд 9, магистрын түвшинд 2, докторын түвшинд 2 тэтгэлэг олгоно.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас 06 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны https://digital.mrtd.gov.mn/support/detail/... цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.
Жич: Бүртгэл зөвхөн цахимаар явагдана. Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Тэтгэлэгтэй холбоотой тодруулах зүйл байвал ажлын өдрүүдэд 51-263171 дугаар утсаар холбогдох боломжтой.
Тавигдах шаардлага, болон бүрдүүлэх материалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://digital.mrtd.gov.mn/support/detail/... холбоосоор нэвтэрч авна уу.
Эх сурвалж:ЗТХЯ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх