Алдартай оддын хүүхдүүд эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн авч ажил үйлсийг нь үргэлжлүүлэх нь байдаг л зүйл. Энгийн айлын хүүхдүүдийг бодвол шоу бизнест танил тал ихтэй тэдэнд алдар нэртэй болох боломж бусдаас хамаагүй их. Өөрөөр хэлбэл тэд төрсөн цагаасаа эхлэн олны анхаарлыг татаж, алдар нэртэй болсон байдаг. Гэхдээ тэдний дунд шоу ертөнцөд өөрийн гэсэн байрь сууриа эцэг эхээсээ дутахааргүй олсон, амжилтай яваа шинэ залуу оддыг Vanity Fair сэтгүүл танилцуулсныг энд хүргэж байна.
Кендалл Женнер (Kendall Jenner)
“Keeping Up with the Kardashians” реалити шоугаар олонд танигдсан Крис Женнер (Kris Jenner) болон Брюс Женнер (Bruce Jenner, одоо бол Caitlyn Jenner ) нарын охин, 20 настай. Анх 20 настайдаа Marc Jacobs-н 2014 оны Намар/Өвөл загьарын шоунд загвар өмсч загварын ертөнцөд хөл тавьжээ. Түүнээс хойш Dolce & Gabbana, Balmain зэрэг брендүүдийн загварын шоунд оролцож өнгөрсөн жил Chanel Haute Couture шоуг хуримын хослолтой гарч шоуг хаах хүндэтгэлийг хүлээсэн юм. Загвар өмсөхөөс гадна тэрээр Estée Lauder компанийн нүүр царай бөгөөд өнгөрсөн жил Victoria’s Secret-н шоунд оролцсон нь түүнийг илүү алдартай болгосон юм.
Рафферти Лоу (Rafferty Law)
Английн жүжигчмн Жуд Лоу болон Сэди Фростнарын хүү 19 настай Рафферти анх 17 настайдаа Лондон дах Эрчүүдийн загварын долоо хоногийн үеэр DKNY брендийн загварын шоунд оролцож байжээ. Түүнээс хойш Vogue, Teen Vogue зэрэг олон тооны сэтгүүлийн зураг авалтанд оролцож GQ сэтгүүлээс гаргасан Их Британийн хамгийн загварлаг эрчүүдийн жагсаалтанд багтсан байна.
Айрис Лоу (Iris Law)
Рафферти Лоугийн дүү 15 настай Айрис Лоу Illustrated People брендийн унтлагын хувцасны шинэ коллекшний рекламны зураг авалтанд оролцож ахаасаа дутахгүй сайн модель гэдгээ харуулсан юм.
Лили-Роуз Депп (Lily-Rose Depp)
Холливудын хамгийн сайхан хосуудын нэг гэгддэг байсан жүжигчин Жонни Депп, Ванесса Паради нарын охин 16 настай Лили-Роуз Депп өнгөрсөн жилийн 4 сард болсон Chanel-н Paris-Salzburg загварын шоуг үзэхээр ирсэн зочдын дунд байсан нь сэтгүүлчдийн нүдэнд өртөж түүнийг алдартай эцэг эхийнхээ гоо сайхныг өвлөн авсан талаар шуугицгаасан юм. Карл Лагерфельд түүнийг ээжийнх нь хамт 2015 оны Chanel-н загварын шоундаа оролцуулсан байна. Түүний ээж жүжигчин Ванесса Паради олон жил Chanel-н нүүр царай болсон мөн түүнийг Карл Лагерфельдийн гол муза ч гэдэг. Тиймээс ч Карл Лагерфельп Лили-Роуз Деппийг Chanel-н Pearl Eyewear коллекшнийхоо нүүр царай болгосон байх. Тэрээр Love сэтгүүлийн 2016 оны хаврын дугаарын нүүрийг чимжээ. Лили-Роуз зөвхөн загварын ертөнцөд ажиллаад зогсоогүй дуу дуулж, кинонд ч тоглоод ч амжсан юм.
Бруклин Бекхэм (Brooklyn Beckham)
Алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхэм, загвар зохион бүтээгч Виктория Бэкхэмын том хүү 16 настай Бруклин Бэкхэм анх 15-тайдаа Man About Town сэтгүүлийн нүүрийг чимж загварын ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр польшийн Reserved брендийн рекламанд тоглож, The New York Times Style сэтгүүлийн зураг авалтанд оролцож байсан ч тэрээр загвар өмсөгч биш зурагчингийн мэргэжил сонгосон бололтой. Саяхан Бруклин Burberry брендийн рекламны зургийг авчээ.
Ромео Бекхэм (Romeo Beckham)
Дэвид Бекхэм, Викториа Бекхэм нарын хүү дөнгөж 13 настай хүү Ромео Burberry брендийн хоёр ч томоохон рекламанд тоглоод амжжээ.
Дилан Френсис Пенн (Dylan Frances Penn)
2013 онд анхныхаа реклам болох Gap брендийн сурталчилгаанд тоглохоосоо өмнө, алдарт жүжигчин Шон Пенн, Робин Райт нарын 24 настай охин Дилан Пенн зөөгч, пицца хүргэгч, дагалдан гээд хийгээгүй ажил байхгүй гэнэ. 2013 оноос хойш түүний зураг W, Elle, GQ, Treats зэрэг сэтгүүлүүд дээр гарсан юм. Тэрээр моделиор насаараа ажиллах хүсэлгүй байгаа аав ээж шигээ жүжигчин болох нь түүний гол зорилго гэж ярьж байжээ.
Жейден Смит, Уиллоу Смит (Jaden Smith, Willow Smith)
Алдарт жүжигчин Вилл Смит болон Жада Пинкетт Смит нарын хүүхдүүд болох Жейден Смит, Уиллоу Смит нар энэхүү жагсаалтанд зүй ёсоор орохоор аж. 15 настай Уиллоу Смит нь дуучин, жүжигчин бөгөөд загварын чиглэлээр илүүтэй мэргэшжээ. Учир нь тэрээр 2015 оны гуравдугаар сарын 8-наас эхлэн Chanel брэндийн нүүр царай болсныг Карл Лагерфельд албан ёсоор мэдэгдсэн.
Харин Жейден Смит жүжигчний мэргэжлээрээ илүүтэй олонд танигдсан. Тэрээр аавтайгаа The Pursuit of Happiness болон Lost World гэх кинонуудад тогложээ.
Ирланд Болдуин (Ireland Baldwin)
Алдарт жүжигчин Алек Болдуин, Ким Бейсинжер нарын охин Айрленд 20 насандаа Брюс Вебер, Патрик Демарчелиэр зэрэг загварын ертөнц дэх алдартай мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаад үзчихсэн, түүний зургууд DuJour, Vanity Fair зэрэг сэтгүүлүүд дээр нийтлэгдэж байжээ. Түүнийг Vanity Fair сэтгүүл 2013 оны “IT girl”-р нэрлэж байсан юм.
Хейли Болдуин (Hailey Baldwin)
Ирланд Болдуиний үеэл жүжигчин Стифен Болдуиний охин 19 настай Хейли Болдуин Ralph Lauren, Topshop, French Connection зэрэг брендүүдийн рекламанд тоглож Moschino, Tommy Hilfiger, Sonia Rykiel брендүүдийн загварын шоунд оролцож байсан байна. Тэрээр дуучин Жастин Бибертай болзож
байгаа гэсэн мэдээлэл байдаг ч баталгаатай биш юм.
Дилан Броснан (Dylan Brosnan)
007 Жеймс Бондын дүрээрээ алдаршсан жүжигчин Пирс Броснан, сэтгүүлч Кили Шейв Смит нарын хүү 19 настай Дилан Броснан загварын топ брендүүд болох Saint Lauren, Burberry хоёрын рекламанд тоглоод амжжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх